ДЭЛХИЙ

Японд халсны улмаас 57 хүн нас баржээ

Японд халууны улмаас долоо хоногийн дотор 57 хүн нас барж, 20 мянга орчим хүн эмнэлэгт хүргэгдсэн гэж тус улсын Онцгой байдлын алба болон түргэн тусламжийн үүргийг гүйцэтгэдэг Гал түймэртэй тэмцэх газар мэдээллээ.

Өнгөрсөн долоо хоногт Японы бүх нутгаар халсан бөгөөд нийтдээ 18347 хүн наранд цохиулсны улмаас эмнэлэгт хүргэгджээ. Тус улсын зарим бүс нутагт одоо Цельсийн 39 градуст хүрч халж байгаа аж.

Эмнэлэгт хүргэгдсэн болон нас барсан хүмүүсийн дийлэнх нь мөнгөө хэмнэхийн тулд гэрийнхээ кондишнийг ихэвчлэн ажиллуулдаггүй хижээл насны хүмүүс байна. Аагим халуун болж байгаатай холбоотойгоор нарны малгай заавал өмсөх, шингэн зүйл их хэмжээгээр уухыг болон хурц наранд удаан явахаас зайлсхийхийг Японы эрх баригчид иргэддээ уриалсан байна.

Өнгөрсөн жил хэт халууны улмаас Японд 150 гаруй хүн нас барж, хэдэн арван мянган хүн эмнэлэгт хүргэгдэж байжээ.

Б.АМАР

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button