ДЭЛХИЙ

Польш эрэгтэй жолооны шалгалтдаа 192 удаа унажээ

Бид бүгдэд жолооны курсээ төгсөж өгдөггүй нэг найз байдаг. Тэгвэл 50 настай Польш эрэгтэй жолооны шалгалтдаа 192 удаа унаж дээд рекордыг тогтоожээ.Петркув-Трыбунальский хотын оршин суугч тэрбээр жолооны курсээ төгсөх гэж 17 жил оролдож байгаа гэнэ.

“Notes from Poland”- д мэдээлснээр Польш улсад жолоо барьж практикийн шалгалт өгөхийнхөө өмнө онолын шалгалт өгөх ёстой аж. Тус онолын шалгалтыг хүсвэл хэдэн ч удаа өгч болдог байна. Польш улсад жолооны курсэд суралцагчдын 50-аас 60 хувь нь онолын шалгалтыг давдаг аж. Харин практикийн шалгалтад 40 хувь нь л тэнцдэг байна.

Тэрбээр 17 жилийн турш дахин дахин шалгалт өгснөөр 6000 Польш злот буюу 4.4 сая төгрөг зарлагадсан аж. “Notes from Poland”-д мэдээлснээр ихэнх Польшчууд дунджаар жолооны курсээ хоёр эсвэл гурав дахь оролдлогоороо төгсдөг байна. Польшийн Замын хөдөлгөөний төвөөс харвал  Петркув-Трыбунальский хотын хоёр дахь хамгийн муу жолооч курсээ 40 удаа оролдож байж төгссөн аж.

Харин Их Британи улсад 42 настай эрэгтэй 157 удаа шалгалт өгч байж жолоогоо төгссөн байна. Тэрбээр дахин шалгалт өгөхдөө нийтдээ 3600 фунт стерлинг ашиглажээ.

Эх сурвалж: Unilad

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-03-18 06:23

Манайх нэг өгөөд 100

Холбоотой мэдээ

Back to top button