ДЭЛХИЙ

69 настай эмэгтэй 30 удаа онгоцонд тасалбаргүй аялжээ

69 настай Мэрилин Хартман 2002 оноос хойш олон улсын нислэгийн онгоцнуудад тасалбаргүй аялж иржээ. Тэрбээр “CBS 2” сувагт ярилцлага өгөхдөө аялах дуртай гэдгээ дурдан 2002 оноос хойш дор хаяж 30 удаа онгоцонд тасалбаргүй ниссэн хэмээсэн байна.

Хартман тус ярилцлагыг Чикаго хот дахь Күүк хошууны шоронгоос шүүх хурлаа хүлээж байх үедээ өгсөн аж. Тэрбээр хэлэхдээ хамгийн анх Копенхаген рүү ниссэн хэмээсэн бөгөөд дараагаар нь Парис руу тасалбаргүй очжээ.

Мэрилин Хартман иймэрхүү маягаар 12 жилийн турш ямар нэгэн асуудалд оролгүй ниссээр ирсэн боловч 2014 онд Сан Хосе хотоос Лос-Анжелес рүү тасалбаргүй нисэж байгаад баригдсан байна. Тэр үедээ шүүгч Хартманд дахиж тэгэхгүй байхыг сануулаад орхисон гэнэ.

Гэхдээ тэрбээр дахин тасалбаргүй нисэж байгаад баригдан 2015 онд  хууль бусаар зорчигчдын жагсаалтад орсон байна. Хартман хамгийн сүүлд 2018 оны нэгдүгээр сард тасалбаргүй ниссэн аж.

Тэрбээр энэхүү зуршлаа өөрийнх нь олон талт сэтгэцийн эмгэгтэй холбоотой байж магадгүй хэмээжээ. Хартман нисэх болгондоо сэтгэл гутралд автсан байсан гэдгээ хэлсэн юм.

Хартман хэрхэн Тээврийн аюулгүй байдлын хэсгийг аргалж онгоцонд суудаг байсан талаар хэлэхдээ “Хачихалтай зүйл нь гэвэл би өөр хүн дагаж алхаад л аюулгүй байдлын ажилтнуудыг аргалдаг байсан” хэмээжээ.

Эх сурвалж: Ladbible

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button