ДЭЛХИЙ

Твиттерийн залуу эмэгтэй мотоциклчин 50 настай ЭРЭГТЭЙ байжээ

50 настай Япон эрэгтэй интернет дээр залуу эмэгтэй мотоциклчны дүрээр олон мянган хүнийг хуурчээ. Твиттер дээр “azusagakuyuki” нэрээр явдаг эрэгтэй ямаха компанийн мотоцикл дээр сууж буй зургаа янзлан тавьж 18 мянга гаруй дагагчтай болсон байна.

Гэтэл түүний нэгэн зурагт орсон толины тусгалд ондоо нүүр байсныг зарим дагагчид нь анзаарчээ.  Тэгтэл Японы телевизийн шоу тус Твиттер хаягийн эзэмшигчийг хайж дунд насны эрэгтэй байсан гэдгийг илрүүлсэн байна.

Тэрхүү Твиттер аккаунтыг Зонггу нэртэй эрэгтэй эзэмшдэг болж таарсан бөгөөд тэрбээр “FaceApp” гэх мэт апликейшнээр зураг янзалж тавьдаг байжээ. Хөөрхөн эмэгтэй мотоциклчны зураг түүнд олон дагагч авирч зарим хүн тус аккаунтыг зургаа янзалдаг охин ашигладаг хэмээн бодож байсан аж.

Зонггу сошиал медиа дээр алдартай болохыг хүссэн тул нүүр өөрчилдөг апликейшн ашигласан хэмээжээ.

Эх сурвалж: Daily Mail

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button