Нийгмийн

ХЭРЭГ: "Хишиг Арвин Индустриал”-ын ажилчдаас байцаалт авсан ч хэргийг хаахаар болжээ

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дуу хоолой болж, нийгмийн салбарт амжилттай ажиллаж буй Б.Болороогийн нөхөр А өнгөрсөн зургаадугаар сард компанийнхаа ажлаар яваад, харамсалтайгаар осолдож нас барсан.

Гэвч Б.Болороогийн нөхрийн ажлын зүгээс түүнд дарамт шахалт үзүүлж, "Нөхрийнхөө авч явсан түлхүүр, станц зэргийг авч ир ” гэх зэргээр утасдсан, мөн нэг сарын цалин 830 мянган төгрөгийг ажил явдлын үеэр өгсөн байдаг. Түүнчлэн тэрээр сошиал орчинд пост бичиж энэ талаар мэдээлснээр цагдаагийн байгууллага анхаарал хандуулж, хэргийг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст хэрэг нээн шалгаж байгаа. 

-“ХИШИГ АРВИН ХХК”-ИЙН АЖИЛТНУУДААС МЭДҮҮЛЭГ АВЧ, ХЭРГИЙГ ХААХ ГЭЖ БАЙНА-

Харин бид энэ хэрэг ямар шатанд яваа талаар цагдаагийн байгууллагаас мэдээлэл авахыг хүссэн ч, хэрэг шалгагдаж байгаа учир мэдээлэх боломжгүй хэмээсэн юм. 

Тэгвэл эх сурвалжийн хэлж буйгаар “Хишиг арвин Индустриал ” ХХК-ийн  охин компани "Хишиг-Арвин ” хамгаалалтын албаны 4-5 хүнээс байцаалт авсан. Мөн талийгаач А-г золгүй байдлаар өндрөөс унаж нас барсан ба түүний үхэлд гадны нөлөөгүй байхгүй хэмээн үзэж хэрэг хаагдаж байгаа гэлээ. 

Хэрэв Б.Болороогийн бичсэнчлэн, оршуулах ёслолд компанийн удирдах шатны хүмүүс ирээгүй, ажилтнаа ажлын байран дээрээ амиа алдсан байдалтай 16 хоногийн дараа олдоод байхад, 830 мянган төгрөгийн цалинг олгоод өнгөрсөн нь үнэн бол “Хишиг Арвин Индустриал” ХХК-иас хариуцлага нэхэх нь зөв билээ. Учир нь тэд ажилтнаа учир битүүлгээр алга болсноос нь хойш сайтар хайж сураглан, камерын бичлэг шүүж, оршин суугчидтай нь уулзаж ярилцсан бол талийгаачийг амьсгал хураахаас нь өмнө олох магадлал байсныг эргэн тойрныхон нь хэлдэг.

-“ХИШИГ АРВИН ИНДУСТРИАЛ” ХХК ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭЛГҮЙ, ХЭРГЭЭС МУЛТРАХ ГЭЖ БАЙНА УУ-

Эх сурвалжуудын мэдээлж буйгаар, ослын мэдээллийг “Хишиг Арвин Индустриал” ХХК ихээхэн нууцалж, хэрэг бишидвэл охин компани руугаа чихэхээр ярилцаж байгаа гэх. Улмаар Б.Болороог гомдолгүй гэж хэлүүлэх асуудлаар олон хүнээр яриулж байгаа гэх мэдээлэл бидэнд ирсэн тухай бид өмнө мэдээлсэн.

Уг мэдээлэл цацагдсаны дараа тус компанийн удирдлагууд хэл ам дарах ном хүртэл уншуулсан байдаг.

Учир нь улс төрийн хүрээнд ихээхэн нэр нөлөөтэй, томоохон бүтээн байгуулалт, тендер сэлтэд тасралтгүй оролцдог энэ компани Б.Болороогийн талийгч нөхрийн үхэлд далдуур ихээхэн санаа зовж байгаа аж. Тиймээс ч компанийн удирдлагууд “Охин компани руугаа чихээд өнгөрөх боломж хайж. Мэдээлэл өгвөл хариуцлага тооцно” гэх чиглэлийг ажилтнууддаа өгсөн гэх мэдээллийг эх сурвалж өгсөн юм.

Уг компанийн дэд захирлаар өнөөгийн НИТХ-ын төлөөлөгч М.Тулгат  ажиллаж байсан түүхтэй. Компанийн зүгээс улс төрд “сойх” гол хүнээ гэж тооцон, бизнесийн ажлаас нь бүрэн чөлөөлөөд байгаа аж.

Ж.ДӨЛГӨӨН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Овгон
Овгон
2019-08-07 15:24

Энэ кампаны удирд�##�гад хариуцлага тооцохгуй бол хичнээн гэр бутээн тоглож болох нь харагдаж байна. Уурэг хариуцлаггуй кампанд арга хэмжээ авч хохирогчид нохон толбор торуулэх нь зов шуу!Шуухийн шийдвэр хэрхэн унэн зов гаргахаас ш�##�тага�##�на шуу!

Зочин
Зочин
2019-08-09 08:57

Компаний удирдлагууд хариуцлага хүлээх ёстой. Хүний амь үрэгдчихээд 16 хонож байхад ажилтныхаа хойноос анхахрч асууж сурагладаггүй тохуурхаж байх ч гэж дээ. Болороо юу гэж худ�##� хуурмаг зүйл хэлэх юм. Өөрсдөө үр хүүхэдтэй л баймаар юм амьдр�##�ын хуулиас бултах аргаггүйг ойлго.

Nergui
Nergui
2019-08-19 22:34

Yr n bodood bsn chn ygd ug hereg gadni nuluugui bolj taarj undrees unaj taarj tgd l hereg haahdhiin bol ene heden tsagdaa guay nar huniik torgohoos harin iim ng chuhal heregiik unen zuviik n shalgaj uguuch lalruudaa

StevSlarie
StevSlarie
2020-01-15 11:04

Viagra For Sale In Canada Propecia Efficace Topiramate [url=http://cialibuy.com]canadian cialis[/url] Zentel Website Medicine Online No Scr

Холбоотой мэдээ

Back to top button