ДЭЛХИЙ

Исландын нийслэл Рейкьявикийн ойролцоо галт уул дэлбэрчээ

Исландын нийслэл Рейкьявикийн баруун өмнөд хэсэгт Фаградалсфяьалл галт уул дэлбэрсэн талаар тус улсын цаг уурын алба мэдэгдсэн байна. Тус бүсэд өмнө нь 800 гаруй жилийн өмнө галт уул дэлбэрсэн аж.

Сүүлийн гурван долоо хоногийн дотор Исланд улсад 40 мянга гаруй газар хөдлөлт бүртгэгджээ. 2010 онд Исландын Эйяфьятлайокудль галт уул дэлбэрсний улмаас Европ даяар агаарын тээврийг зогсоож байсан. Харин Фаградалфяьалл уул Эйяфьятлайокудль уултай харьцуулахад агаарын тээврийг зогсоох хэмжээний үнс нурам агаар мандалд цацахгүй аж.

Исландын цаг уурын алба мэдээлэхдээ Фаградалсфяьалл баасан гарагт 20:45 минутын орчим эхэлсэн хэмээжээ.Дэлбэрэлтийн дараа 3.1 магнитуд хүчтэй газар хөдлөлт бүртгэгдсэн аж.

Дэлбэрэлтийн газраас 8 км-ын зайтай амьдардаг Раннвейг Гудмундсдоттир хэлэхдээ “Цонхоороо харахад тэнгэр улаанаар гэрэлтэж байсан” гэсэн байна.

Эх сурвалж: BBC

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button