ДЭЛХИЙ

Эрдэмтэд элсний ширхгээс 20 дахин жижиг ОРИГАМИ бүтээжээ

АНУ-ын эрдэмтэд 60 микроны (метрийг сая хуваасантай тэнцэх) урттай элсний ширхгээс 20 дахин жижиг шувуун оригами бүтээсэн байна. Тус шувуун оригами 30 атомын зузаантай хавтанг цахилгаанаар цочроон нугалж хийсэн аж.

Оригами шувууг бүтээсэн эрдэмтэд хамгийн жижиг оригамигаар Гиннесийн дээд амжилт тогтоохыг хүсэж байгаа юм. Тэдгээр эрдэмтэд дэлхийн хамгийн жижиг алхдаг роботын рекордыг эзэмшдэг аж. Тус оригамины талаарх судалгааг “Science Robotics” сэтгүүлд нийтлүүлжээ.

Судалгааны нийтлэлийг ахалж бичсэн Корнеллын их сургуулийн физикч Итай Кохен “Үүрэг гүйцэтгэх чадвартай сая сая бичил хэмжээтэй нугалардаг роботууд, цаашлаад бие биетэйгээ нэгдэн өөр илүү том бүтэц үүсгэдэг робот хийх зорилготой” хэмээсэн байна.

Шувуун оригамиг хэлбэрт оруулахын тулд ганц вольт цахилгаан хэрэгтэй бөгөөд 100 миллисекундийн дотор нугалардаг. Ирээдүйд энэхүү роботыг нано хэмжээстэй болгож хөгжүүлснээр хүний эд дэх бактерийн халдварыг цэвэрлэх гэх мэт зүйлс хийж болох талаар эрдэмтэд дурджээ.

Эх сурвалж: Daily Mail

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button