УЛС ТӨР

Д.Одбаяр танхимыг орхин гарч, Ш.Цогтоо, Ц.Нанзаддорж нар Ерөнхийлөгчид “тал засчээ”

МАРГААН ҮҮСГЭХ САНАЛ ХЭЛЭЛЦЭГДЭХ ЭСЭХ ДЭЭРЭЭ БҮДЭРСЭН

“Х.Баттулга Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших эрхтэй гэж ҮХЦ үзлээ” гэсэн мэдээлэл өчигдөр /2021.03.22/ цацагдсан. Гэвч яг энэ агуулгаарх маргаан Үндсэн хуулийн цэц дээр хэлэлцэгдээгүй юм.

Тайлбарлавал, УИХ-ын  гишүүн Т.Доржханд, Д.Үүрцайх, МУИС-ийн багш Мөнхсайхан нарын дөрвөн иргэн нь ҮХНӨ-ийн 30.2 заалтад “Өмнө нь Ерөнхийлөгчөөр сонгогдсон хүн дахин нэр дэвших эрхгүй” гэсэн агуулга оруулах ёстой гэсэн байр сууринаас цэцэд гомдол гаргаад байсан. Үүнд үндэслэж, Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Солонго тус мэдээлэлд үндэслэж, цэцийн маргаан үүсгэх санал гаргаад байсан юм.

Уг саналыг өчигдөр ҮХЦ-ийн Бага суудлын хуралдаанаар хэлэлцээд, “Маргаан үүсгэх шаардлагагүй” гэж үзсэн. Өөрөөр хэлбэл, ҮХЦ дээр ҮХНӨ-ийн 30.2 заалтад “Өмнө нь Ерөнхийлөгчөөр сонгогдсон хүн дахин нэр дэвших эрхгүй” гэх заалтаар маргаан үүсгээгүй. Зөвхөн энэ асуудлаарх маргааныг цэц дээр хэлэлцэх шаардлагагүй гэж үзсэн юм. Хуулиар бол тогтоолын төсөл хэлэлцэх эсэх дээрээ бүдэрсэн гэсэн үг.

Хөшигний ард яригдаж буйгаар, өчигдөр ҮХЦ-ийн Бага суудлын хуралдаан Д.Одбаяр, Ц.Нанзаддорж, Ш.Цогтоо нарын бүрэлдэхүүнтэй явагдсан. Хурлын дундуур тэдний дунд ихээхэн маргаан үүсч, Д.Одбаяр танхимыг орхиж гарсан аж. Ингэснээр гишүүдийн олонхиор шийдвэр гаргадаг зарчмаар Д.Нанзаддорж, Ш.Цогтоо нар “Маргаан үүсгэх шаардлагагүй” гэж шийджээ.

“Д.ОДБАЯРЫГ ТАТГАЛЗСАН САНАЛТАЙГААР АВЧ, ОЛОНХИЙН ШИЙДВЭРИЙГ АЛБАЖУУЛАХ БОЛОМЖТОЙ”

Хуульчид уг шийдвэрийг хүчин төгөлдөр хэрэгжих боломжтой гэж үзэж байгаа юм. Гэвч зарим хэвлэлүүд тамга тэмдэг зэрэг нь албан ёсных бус гэсэн өнцөг өлгөсөн нь анхаарал татаж буй. Уг асуудлаар ҮХЦ-ээс одоогоор албан ёсны мэдээлэл гаргаагүй бөгөөд дуудлагад хариу өгөхгүй байгаа юм.

Өнгөрөгч долоо хоногийн Баасан гарагт Бага суудлын хуралдаанаар уг асуудлыг хэлэлцсэн хэдий ч гишүүд нь  нэлээд маргалдаж, нэгдсэн шийдвэрт хүрч чадалгүй тарсан байдаг. Тэгвэл өчигдрийн хуралдааны үеэр Д.Одбаяр маргаан үүсгэх учиртай, УИХ-аас томилогдсон гишүүдээ бодох хэрэгтэй байна. Нам юу гэж харах уу гэхчлэн байр суурь илэрхийлсэн гэх мэдээлэл байгаа юм.

“Д.Одбаярыг уг асуудлаар нь маргаан үүсгэх чиглэл намаас нь өгсөн. Ингэж байж Энэтхэг рүү дипломат албанд явуулна” гэж намаас нь тулгасан гэх мэдээлэл хөшигний ард хөвөрч буй. Гэвч уг мэдээллийг ойрын хүрээлэлдээ тэрбээр үгүйсгэж ярьжээ.

ЕРӨНХИЙЛӨГЧИЙН БАГ ЭЛ МАРГААНД ЖИЛИЙН ӨМНӨӨС БЭЛДСЭН

НЮАНС: “ҮХНӨ-ийн 30.2 дээр маргаан үүсвэл Х.Баттулга Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших боломжгүй болно. Үүнийг ЕТГ-ын дарга асан З.Энхболд мэдсээр байж, Ерөнхийлөгчөөр Үндсэн хуулийг батламжлуулсан” гэх яриа нэлээд эрт гарсан. Улмаар Ерөнхийлөгч энэ эрсдлийг тооцож, Н.Чинбатыг ҮХЦ-ийн даргаар томилсон, хоёр ч гишүүний бүрэн эрхийн хугацаа дуусч, жил гаруй болж байхад эл маргаанд зориулан, томилгоог удаашруулсан гэх логикууд харагддаг.

Түүнчлэн УИХ-ын дарга М.Энхболдын хуульчаар ажиллаж байсан Б.Гүнбилэгийг Ерөнхийлөгч хуулийн зөвлөхөөрөө томилсон нь ч санамсаргүй хэрэг биш юм. ҮХЦ-ийн гишүүн Ш.Солонго УИХ-ын дарга асан М.Энхболдын саналаар томилогдож байсан зэрэг холбоо хамаарлууд энд харагдаж буйг тодотгууштай.  Нэг ёсондоо ҮХЦ дээр МАН олонх болох уу, Ерөнхийлөгч олонх болох уу гэдэг нь намууд нэр дэвшигчдээ зарлах хүртэлх богино хугацааны чухлын чухал асуудал болоод байна гэсэн үг.

Түүнчлэн дээрх Бага суудлын хуралдааны уур амьсгал нь гишүүд томиогдсон субьектүүдийнхээ эрх ашгийг хамгаалах чиглэлд төвлөрдөг гэдгийг харуулсан кэйс болов. Д.Одбаяр УИХ-аас томилогдсон тул өнөөгийн эрх баригчдын байр суурийг хамгаалж,Ц.Нанзаддорж Ерөнхийлөгчийн томилгооны хүн тул танхимдаа үлдсэн дүр зураг харагдав.

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

13 Сэтгэгдэл

  1. Гурвуулахнаа хур####дсан юм бол хэн нь ил болгоод бүр хэлсэн үгтэй нь соши####аар цацаад байгаан. 60 мянгаар хуурамч шинжилгээ хийдэг шиг дээр дооргүй дотоод мэдээллээ зарж мөнга олдог болоо юү.

  2. Ковидод дарлуулаад яая гэж байхад юун сонгууль, юун еронхийлогч. Олигтой амьтан ч гардаг биш. Энэ тэнгэрийн богс ########аагуй юм уу .

  3. муу Бөгс базагч жаахан хүүхэд биш ямар Гавьяа байгуулсан гэж Туниж Танхимыг хаяж гарч байгаан

  4. Undsen huuliin tsetsiin gishuun, zovhon huulind zahiragdah yostoi shuu. Odbayar ezendee uilchilj ee. Huulichid aa, uls tor dagasan humuus, hejeed ch shudarga shiid gargaj chaddagui yum bn aa, tiim bolohoor uls tord oroogui huulichid amhaaraldaa avaach ee. Mergejliin yos zuid bosgo tavihgui bol, niigem hudal, huurmagaar duurlee

  5. ХУРАЛД ОРОЛЦСОН АТЛАА ӨӨРИЙН ДУР МЭДЖ ХУРАЛ ХАЯСАН БОЛ ГАРАХ ШИЙДВЭРТ ЭСРЭГ САНАЛ ӨГСӨНӨӨР БҮРТГЭЭД Л ШИЙДВЭРЭЭ ГАРГАХ ЁСТОЙ ШҮҮ. ТЭР ХУРАЛД НЭГЭНТ ОРОЛЦСОН БОЛ ХАЯХ ЭРХ БАЙХГҮЙ МУУ БӨГС ИЭГЧ, ГАЖ ДОНТОН, ШАР СЭМЖЛЭГЧ ОДБӨГС. ҮҮНИЙГ АМЬДРАЛЫН ТУРШИД НЬ БӨГС ХОЧ ӨГСӨН НЬ ИЧМЭЭР АВГАЙ, ХҮҮХДҮҮД НЬ ЯАЖ ТЭСЭЖ НҮҮР НҮҮРЭЭ ХАРЖ БАЙДАГ ЮМ БОЛДООО

  6. odool enhbold dargaa erdenebat eronhii said baisan ta nar niileed huukiin esreg ajillaj oorosdiin togloomoo ehluulehgui bol naad huuk chni monh darga baih um shig ih zuudelj bna shuu ta nariig yaj nuhchin darlaa odool hariugaa abna shuu

  7. Энэ ######## илдэг ҮХЦ-д одоо байжил байгаа юм уу. Яандаа энэ монголын төрийг хэлэх үг тун олдохгүы юм. Хэл аманд орлоо тэгээд л байхгүй болгочих ёстой байхгүй юү

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button