УЛС ТӨР

Эрх баригч нам, Ерөнхийлөгчийн талд хоёр хуваагдсан ҮХЦ-ийн гишүүд ичиг ичиг

-БАГА СУУДЛЫН ХУРАЛДААН ШИЙДВЭР ГАРГААГҮЙ ГЭЖ ЗАРЛАВ-

Бага суудлын хуралдааны гишүүд гарын үсэг зурж, баталгаажуулсан шийдвэрээсээ ухарч буйгаа өчигдөр орой /2021.03.23/ ажлын цаг дууссан хойно Үндсэн хуулийн цэцээс зарлалаа. Тэр хүртэл  зайсан дахь Үндсэн хуулийн цэцийн байранд хуралдааны танхимыг орхиж гарсан Д.Одбаяр шийдвэрээ тамгалчихаад байсан Ц.Нанзаддорж нарын хооронд шийдвэр хүчин төгөлдөр эсэх дээр нэлээд маргаан өрнөж, бүр орой ухрах шийдвэрт хүрсэн байна.

Ингэснээр УИХ-ын гишүүн Т.Доржханд, МУИС-ийн багш Ц.Мөнхсайхан нарын дөрвөн иргэний гаргасан “…Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 26.2-т өмнө нь Ерөнхийлөгчөөр ажилласан иргэнийг бүртгэхгүй байх шаардлагыг орхигдуулан хуульчилсан нь Үндсэн хуулийн 19.1, 3.32.1, 30.2, 70.1 зэрэг заалтуудыг зөрчсөн байна…” гэх агуулга бүхий мэдээллээр маргаан үүсгэх Д.Солонгын тогтоолын төслийг хүлээн авах эсэхийг ҮХЦ-ийн Бага суудлын хуралдаан дахин хэлэлцэхээр болов.

Энэ талаар ҮХЦ-ээс гаргасан албан мэдээлэлдээ “Үндсэн хуулийн цэцийн бага суудлын хуралдааны бүрэлдэхүүн  асуудлыг бүх талаас нь бүрэн гүйцэд, бодитой хянан үзэж, магадлан шийдвэрлэх үүднээс маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэх болсон үндэслэл, нотлох  баримт, бусад мэдээлэлтэй танилцаж байгаагийн хамт мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зарим асуудлыг хэлэлцэж байна. Хуралдаанаас хянан хэлэлцэж байгаа маргаантай холбоотой  шийдвэр гаргаагүй” гэжээ.

ЦЭЦИЙН ДЭЭР ТЭНГЭР БИШ ТОМИЛСОН СУБЬЕКТҮҮД НЬ БАЙДАГ”

Үндсэн хулийг сахин хамгаалж, үүрэг зорилго нь утга төгс хэрэгжиж байна уу гэдгийг хянуулахаар Зайсанд есхөн хүнд зориулан, хачин тансаг байр бэлдэж, ажлын хэсэг, холбогдох зардал тэргүүтнээр хангаж өгдөг. Ардчилсан орны жишгээр Үндсэн хуулиа ингэж дээдэлж, УИХ, Ерөнхийлөгч, Дээд шүүхийн санал болгосноор ҮХЦ-ийн гишүүд бүрддэг зарчимтай. Гол нь ҮХЦ-ийн гишүүн нь сонгогдсон субьектээс үл хамаарсан эрх хэрэгжүүлж, хуулиа сахин биелүүлэх учиртай байдаг.

Гэвч Үндсэн хуулийн цэцийн байранд МАН-ын талд орж, Ерөнхийлөгчийн сонгуульд Х.Баттулгыг нэр дэвшүүлэхгүй байх шийдвэр гаргах уу. Ерөнхийлөгч Х.Баттулгын эрх ашгийг хамгаалах уу гэсэн хоёр талт байдал үүсч, хөшигний ард бөөн хэрүүлтэй сууцгаах болов. ҮХЦ дээр Бага суудлын хуралдааныг Ш.Цогтоо, Ц.Нанзаддорж нар Б.Одбаярыг орхиж гарсныг эс тооцож яаран албажуулсан нь ч, гарын үсэг зурж тогтоол гарсан хойно нь шийдвэр гараагүй гэж зарласан нь ч маш том ухралт болов.

Нэг ёсондоо УИХ-аас сонгогдсон цэцийн гишүүд МАН-ын талд зогсоцгоосон бол Ерөнхийлөгчийн санал болгож оруулсан гишүүд “эзнээ” хамгаалсан дүр зураг үүсэв. Цаашлаад МоАХ-тай хүртэл нэр холбогддог, бүрэн эрхийн хугацаа нь дууссан Ш.Цогтоод дээрх маргааныг хуваарилсан нь ч анхаарал татна.

ТЭМДЭГЛЭЛ: Сүүлийн өдрүүдэд Б.Одбаярыг нам нь шахаж, цэцийн гишүүнээс буусных нь дараа дипломат албанд явуулах тохироо санал болгосон, Н.Чинбат тэргүүтэнд мөн л гадагшаа явах саналууд тавьсан гэгдэж буй. Оны өмнө Ерөнхийлөгч ҮХЦ-ийн гишүүдтэй далд уулзаж, ил байдлаар албан уулзалт зарласан зэрэг нь хаврын улс төрд бэлтгэсэн явдлууд гэлтэй. Эдүгээ Үндсэн хуулийн цэцийн 9 гишүүний олонхийг Ерөнхийлөгч өөрийн талдаа оруулж байж л нэр дэвших эрхээ хадгалж чадахаар нөхцөл байдал үүслээ. Нөгөө талд МАН бүхий л аргаар өнөөгийн Ерөнхийлөгчийг дэвшүүлэхгүй байх чиглэлд цэц дээр нөлөөллөө бэхжүүлэхээр ажиллаж буй.

Ингэж Үндсэн хуулийн цэц өнөөдөр Үндсэн хууль сахин хамгаалагчид биш МАН-ын таалал, Ерөнхийлөгчийн хүслийн эрхшээгчид болж хувирчээ. Тэд ил цагаанаар гаргасан шийдвэртэй цаасаа урж хаяад, “Шинээр эхэлцгээе” гэж хашгирч ч чадлаа. Үүнээс хойш улам ч их увайгүйтэх биз ээ.

Г.ИТГЭЛ

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

7 Сэтгэгдэл

  1. Буруу зүйл хийвэл үйлийн үр хэцүү сохорч зовж үхдэг юм гэнэ лээ. Хаа хаана аа анхаарна уу. Зурхайн номонд байна.

  2. undsen xuuli zorchson esex asuudlaar margaan uusgeegui tul xeleltsex asuudal bish uom bileedee. teneg uomnuud l tiim margaan uusgexeer tsetsed xandsan ni ugaasaa teneg gedgiig ni xaruullaa. nogoo surxii xuulich monxsaixan biluu neg pop ix medegchiin dur esgegch

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button