ДЭЛХИЙ

Байден хил дээрх цагаачдын бөөгнөрөл Трампын захиргаа дор эхэлсэн хэмээн “гүрийжээ”

Лхагва гарагт (2020.03.23) Ерөнхийлөгч Байден АНУ-Мексик дээрх цагаачдын бөөгнөрөл Трампын захиргаа дор эхэлсэн хэмээжээ. Тэрбээр Дотоодын аюулгүй байдлын газрын нарийн бичгийн дарга Ксавьер Бесерра  болон бусад албан тушаалтнуудтай уулзахдаа “Хуучин захиргааны дор үүссэн энэхүү цагаачдын шинэ урсгалыг хүнлэг аргаар шийдвэрлэх нь бидний үүрэг” гэсэн байна.

Бүгд Найрамдах намын гишүүд Трампын үүсгэсэн хатуу хилийн бодлогыг цуцалснаар цагаачид хил дээр ихээрээ бөөгнөрөх болсон хэмээн Байденыг шүүмжилжээ.

Жо Байден дэд ерөнхийлөгч Камала Харрисыг хил дээрх асуудлыг шийдэхэд хамгийн тохирсон хүн хэмээн түүнд Цагаан ордны цагаачлалын асуудлыг шийдэх ажиллагааг удирдах хүнээр томилсон байна. Хилийн хамгаалалтын алба нэгдүгээр сард 78 мянга, хоёрдугаар сард 100 мянган цагаач ирснийг бүртгэжээ. Харин өнгөрсөн жилд АНУ өмнөд хил дээрээ 547,816 цагаач баривчилсан байна.

Даваа гарагт (2020.03.22) Камала Харрисаас  АНУ-Мексикийн хил дээр очих төлөвлөгөөтэй байгаа эсэхийг асуухад тэрбээр “Өнөөдөр лав биш” хэмээн хариулаад инээсэн. Энэ нь олон хүний дургүйцлийг хүргэсэн билээ. Мөн Жо Байден өнгөрсөн долоо хоногт хил дээрх асуудалд Трамп хариуцлага хүлээх ёстой гэсэн байна.

Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Жен Псаки хил дээр томоохон асуудал үүссэн хэмээсэн боловч хямралын төвшинд хүрсэн гэдгийг хүлээн зөвшөөрөөгүй. Мөн тэрбээр Байдентай адил хил дээрх асуудлыг Трампын засаглалын буруу хэмээсэн юм.

Эх сурвалж: Fox News

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Холбоотой мэдээ

Нэг сэтгэгдэл

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button