ДЭЛХИЙ

Охиныхоо дүрд хувирч, шоронгоос оргохыг завдсан хоригдол амиа хорложээ

Шоронгийн харуулуудад баригдсан 42 настай Клаувиньо Да Силвагийн дүрс бичлэгийг Бразилын шоронгийн захиргаа цахим сүлжээнд нийтэлснээр олны танил болжээ.

Да Силва нь Рио Де Жанейро хотын хар тамхины сүлжээг атгадаг гэмт хэргийн бүлгийн нэг толгойлогч байсан бөгөөд 73 жилийн хорих ял эдэлж байсан аж.

Хоригдол эр шоронгийн камерт амиа алдсан байсныг өчигдөр /2019.08.07/ олсон гэнэ. Урьдчилсан байдлаар түүнийг амиа хорлосон гэж дүгнэжээ.

Долдугаар сарын 30-нд Бразилын хойд бүсийн нэгэн шоронд гэмт хэргийн бүлэг хоорондын тулаан болж, 57 хоригдол амь үрэгджээ. Тэдний 16-ынх нь толгойг тасдсан байсан гэнэ.

С.ХОНГОРЗУЛ

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button