ДЭЛХИЙ

“Walgreens” компани 200 орчим салбар дэлгүүрээ хаана

АНУ-ын томоохон сүлжээ дэлгүүрүүдийн нэг “Walgreens” компани 200 орчим дэлгүүрээ хаахаар төлөвлөсөн тухайгаа мягмар гарагт мэдэгджээ. Ингэснээр тус компани татварын өмнөх суутгалд 1.9-2.3 тэрбум ам.долларыг төлөх юм.

АНУ-ын Иллинойс муж улсад төвтэй тус компанийн Их Британи дахь “Boots” салбар компанийнх нь  үйл ажиллагаа сүүлийн улиралд доголдолтой хэвээр байсантай холбоотойгоор тус улс дахь 200 орчим салбар дэлгүүрээ хаахаар шийдвэрлэсэн байна.

Ерөнхий нэр төрлийн эмийн бүтээгдэхүүний үнийн өсөлтийн дарамтыг бууруулах зорилгоор компанийн зардлын менежментийн хөтөлбөрийн хүрээнд дэлгүүрүүдийг хаахаар болсон гэж “Walgreens” өмнө нь зургадугаар сард мэдээлж байжээ.

Б.АМАР

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button