ДЭЛХИЙ

Твиттерийн хамгийн анхны жиргээг 2.9 сая ам.доллароор худалдаж авжээ

Цахим мөнгөний “Bridge Oracle” фирмийн захирал Сина Естави Твиттер дээрх хамгийн анхны жиргээг 2.9 сая ам.доллароор худалдаж авсан байна.Твиттерийн захирал Жак Дорси 2006 оны гуравдугаар сарын 2-ны өдөр “Твиттер ээ янзалж байна” хэмээн жиргэсэн нь тус платформ дээрх хамгийн анхны нийтлэл ажээ.

Дорси анхны жиргээгээ “Give Directly”-ийн “Africa Response Charity”-д мөнгө хандивлахаар дуудлага худалдаанд оруулсан аж.

Ноён Естави тус жиргээг “ether” нэртэй цахим мөнгөөр худалдаж авсан байна. Тэрбээр уг худалдан авалтаа “Энэ бол цахим хэлбэрээр хадгалагдсан хүн төрөлхтний түүхийн нэгэн хэсэг. Одооноос 50 жилийн дараа хамгийн анхны жиргээ ямар үнэ хүрэхийг хэн мэдлээ” хэмээжээ. Естави Твиттер дээрх анхны жиргээг Леонардо да Винчигийн Мона Лизатай адилтгасан байна.

Сина Естави тус жиргээг худалдаж авсан тул ноён Дорсигийн гарын үсэгтэй батламж хүлээн авах аж.

Эх сурвалж: BBC

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button