ДЭЛХИЙ

СУДАЛГАА: Дунд насны эмэгтэйчүүд “КОВИД-19”-ийн удаан хугацааны шинж тэмдэгт хамгийн их өртдөг

Их Британид явуулсан хоёр судалгаагаар дунд насны эмэгтэйчүүд “КОВИД-19”-ийн улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлсний дараа хүнд, удаан хугацааны шинж тэмдэгт хамгийн их өртдөг хэмээн дүгнэжээ. Халдвар авснаас таван сарын дараа судалгаанд оролцсон өвчтөнүүдийн 70 хувь нь амьсгаадах, ядрах, булчин өвдөх гэх мэт шинж тэмдэг үзүүлж байсан аж. Гэхдээ судлаачид удаан хугацааны шинж тэмдэгт хүмүүс анх халдвар авахдаа хэр хүнд өвчилж байсантай ямар нэгэн холбоо байхгүй хэмээн үзжээ.

Өнгөрсөн жил Лестерийн их сургуулийн эрдэмтэд мянга гаруй өвчтөнийг оролцуулсан судалгаагаа эхлүүлсэн байна. Тэдгээр өвчтөнүүдийн 70 хувь нь эмнэлгээс гарснаас дунджаар таван сарын дараа бүрэн эдгэрээгүй байжээ. Бүрэн эдгэрээгүй өвчтөнүүдийн ихэнх нь эмэгтэйчүүд байсан аж.

Мөн Глазгогийн их сургуулиас явуулсан судалгаагаар эмнэлгээс гараад долоон сар болсон 50-аас доош насны эмэгтэйчүүд эрэгтэйчүүдтэй харьцуулахад амьсгаадах шинж тэмдэг үзүүлэх магадлал нь долоо дахин их байгааг илрүүлжээ.

Эх сурвалж: BBC

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button