ДЭЛХИЙ

Лалын хаж мөргөлд 1.7 сая хүн оролцож байна

Лалын шашны томоохон зан үйл болох хаж мөргөлд 1.7 сая орчим хүн оролцож байна гэж Саудын Арабын эрх баригчид мягмар гарагт мэдээлжээ.

Даваа гарагийн байдлаар мөргөлд оролцохоор онгоцоор 1 сая 664 мянга, газраар 92 844, далайгаар 17 249 хүн гээд нийт 1 сая 775 мянган хүн ирсэн гэж тус улсын төрийн мэдээллийн “Saudi Press” агентлаг мэдээлсэн байна.

Тус агентлагийн мэдээлэлд дурдсанаар, энэ жилийн мөргөлчдийн тоог өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 7 хувиар буюу 117 мянгаар өсчээ.

Хаж мөргөл эхэлсэнтэй холбоотойгоор ойрын өдрүүдэд лалын ертөнцийнхөн Меккад гол анхаарлаа хандуулж байна. Албан ёсны баримтад дурдсанаар, өнгөрсөн жилийн хаж мөргөлд нийт 2 сая 371 мянган хүн оролцсон байна.

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Холбоотой мэдээ

Нэг сэтгэгдэл

  1. Uses Cephalexin 500mg [url=http://uscagsa.com]generic 5mg cialis best price[/url] Worldwide Levaquin In Internet Como Comprar Kamagra Online Purchase Zithromax Online

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button