НИЙГЭМ

Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр суманд тарвага үзэгджээ

Өчигдөр буюу гуравдугаар сарын 26-ны орой Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын төвд тарвага үзэгдсэн байна. Энэ талаар иргэд сошиал орчинд санал, бодлоо хуваалцаж буй.

Үүний өмнө Нийслэлд тарвага үзэгдэж, тэр өдрийнхөө орой нь газар Говьсүмбэр аймагт болсон газар хөдлөлтийн чичиргээ Улаанбаатар хотод мэдрэгдсэн. Ханш нээж, амьтад ичээнээсээ гараагүй эл үест тарвага үзэгдэх нь байгалийн гамшгийг урьдчилан мэдэрсний илрэл гэж судлаачид үзэж байгаа юм.

Сонирхуулахад, зурхайч М.Намсрай 23-ны өдрийн газар хөдлөлтийг өөрийн шар зурхайндаа зөгнөн бичсэн байсан. Мөн 28 буюу маргааш газар хөдөлнө гэж бичсэн талаараа бидэнтэй хуваалцсан билээ.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Холбоотой мэдээ

3 Сэтгэгдэл

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button