НИЙГЭМ

Дархан-Уул аймагт вакцинжуулалт эхэллээ

Дархан-Уул аймагт ковид-19-ийн эсрэг вакцинаар иргэдээ дархлаажуулж эхэллээ. Хятад улсын Синофарм компанийн эмийн үйлдвэрийн Синовак /Vero Cell/ 1000 хүн тун вакциныг эхний ээлжид халдварын голомтод ажиллаж буй эмч эмнэлгийн ажилчдад хийж байна.

Дараагийн ээлжид Онцгой, Цагдаа зэрэг галын шугамд ажиллаж буй албан хаагчдыг дархлаажуулалтад хамруулах юм. Өнөөдөр орой нэмж 1000 хүн тун вакцин хүлээн авахаар болсон баяртай мэдээг аймгийн Засаг дарга Б.Азжаргал энэ үеэр өглөө. Аймгийн хэмжээнд цаашид 70.000 хүнийг вакцинд хамруулахаар төлөвлөөд байгаа юм хэмээн Дархан-Уул аймгийн Онцгой комиссоос мэдээллээ.

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Холбоотой мэдээ

2 Сэтгэгдэл

  1. Тари####анчдаа эхлэж тарихгүй бол хугацаа ####дах нь байна. Т####х гурилгүй бол асууд#### болно.

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button