ДЭЛХИЙ

Мьянмарын зэвсэгт хүчний өдрөөр 114 хүн нас баржээ

Өнгөрсөн бямба гарагт (2020.03.27), Мьянмарын зэвсэгт хүчний өдрөөр цэрэг болон цагдаа нар жагсагчид руу гал нээн 114 хүний амь насанд хүрсэн байна. НҮБ-ын мөрдөн байцаагч тус улсын зэвсэгт хүчин иргэдээ хоморголон устгаж байна хэмээжээ.

“General Strike Committee of Nationalities” нэртэй жагсагчдын бүлгэм бямба гарагт “Энэхүү хувьсгалын үед амь насаа өгсөн баатруудад ёсолж байна. Бид энэхүү хувьсгалд заавал ялалт байгуулах хэрэгтэй  гэсэн байна.

Мьянмарын зэвсэгт хүчний удирдагч Мин Аун Хлай Зэвсэгт хүчний өдөр цэргийн хүчин улсынхаа иргэдийг хамгаалж ардчилалд тэмүүлэх болно гэж хэлжээ. Тус өдөр цэргийн, зэвсэглэсэн иргэдийн хооронд хүчтэй мөргөлдөөн болсон байна.

АНУ-ын Элчин сайд Томас Важда “Аймшигтайгаар олноор нь хороож байна. Мьянмар иргэд зэвсэгт хүчний дэглэм дор амьдрахыг хүсэхгүй байгаагаа илт илэрхийлсэн” хэмээжээ.

НҮБ-ын тусгай илтгэгч Том Эндрюс “Зэмлэлийн үг эсвэл санаа зовниж буйгаа илэрхийлэх нь олноор нь хоморголон устгах үйл хийж байгаа зэвсэгт хүчний дор амьдарч буй Мьянмарчуудад хоосон хангинах чимээ мэт санагдаж байгаа” хэмээж дэлхий дахин арга хэмжээ авах цаг болсон гэдгийг сануулсан байна

Эх сурвалж: Reuters

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Холбоотой мэдээ

Нэг сэтгэгдэл

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button