УЛС ТӨР

АН-ын дотоод сонгуулийн хороон дарга И.Мөнхжаргал Ц.Оюундарийг шүүхэд өгнө гэв

АН-ын Дотоод сонгуулийн хорооны дарга И.Мөнхжаргал, намын гишүүн Ц.Оюундариа шүүхэд өгнө гэж мэдэгдлээ.

МҮОНРТ-ийн Ерөнхий захирал, АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан Ц.Оюундарь болон И.Мөнхжаргал нар АН-ын хоёр тусдаа сунгаан дээр тусдаа байр суурьтай буй.

Ц.Туваан талын гэгдэх сунгааг И.Мөнхжаргалын толгойлдог дотоод сонгуулийн хороо зохион байгуулж буй бол С.Эрдэнийн гэгдэх сунгаанд өнөөдрийн турш Ц.Оюундарь сурталчлах, олон нийттэй харилцах ажлыг хийж байна.

Харин И.Мөнхжаргал өнөөдөр сонгуулийн ирцийн талаар мэдээлэл хийхдээ, Ц.Оюундарь өөрийнх нь цахим сонгууль хийнэ гэж ярьж байсан хуучин бичлэгийг шинэ мэтээр дахин цацсан, иймд шүүхэд өгнө гэж мэдэгдэв.

И.Мөнхжаргалын сонгууль уламжлалт хэлбэрээр санал хурааж буй. Харин Ц.Оюундарийнх цахимаар юм. И.Мөнхжаргалын анх цахим сонгуулт хийнэ хэмээн ярьж байгаад гэнэтхэн өөрчлөгдсөн гэж мөн нөгөө талаас буруутгаж буй.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-03-28 19:54

Эрдэнэ АН аас �######�

Зочин
Зочин
2021-03-28 20:17

намаа ялагдуулсан гэмт хэрэгт ш�##�гагдаж байгаа намаа хуваасан Эрдэнийг яахаараа дагаж гүйдэг байнаа

Зочин
Зочин
2021-03-28 22:24

Хоорондоо �##��##�цаад бай. Новшнууд цөөрч байв�##� сайн л биз

Холбоотой мэдээ

Back to top button