ДЭЛХИЙ

Хятадад “Evergreen”-ий ачааны машин зам бөглөжээ

Суэцийн сувгийг 400 метр урттай “Evergreen Marine” компанийн “Ever Given” онгоц бөглөсөн тухай өмнө нь мэдээлсэн. Дэлхийн худалдааны 12 хувь нь Газар дундын тэнгис болон Улаан тэнгисийг холбосон Суэцийн сувгаар дамжиж өнгөрдөг.

Тэгвэл БНХАУ-ын Наньжин хотод “Evergreen” компанийн ачааны машин зам бөглөсөн хэрэг гарчээ. Тус явдал Чанчун-Шэньжэнь хурдны зам дээр 09:55 минутад болсон бөгөөд ачааны машин хажуулдан замын урсгалыг хаасан аж.

Наньжин хотод болсон тус явдлын зураг “Weibo” сошиал платформ дээр тавигдсаны дараа олны анхаарлыг татаж интернет хэрэглэгчид хошигнож эхэлсэн байна.

Суэцийн сувгийг бөглөсөн “Ever Given” онгоцны улмаас 320 гаруй чингэлэгт онгоц гацаад байгаа аж. “Evergreen Marine” компанийн чингэлэгт онгоц цагт 400 сая ам.долларын хохирол учруулж байгаа хэмээн “Lloyd List” сайт тооцоолсон байна. “Lloyd List” сайт Суэцийн сувгаар өдөр бүр 9.7 тэрбум ам.доллартой тэнцэх хэмжээний бараа явж өнгөрдөг хэмээн дүгнэжээ.

Бямба гарагт (2020.02.27) “Ever Given” онгоцыг дахин хөвүүлэх хоёр оролдлого хийсэн боловч бүтэлгүйтсэн байна.

Эх сурвалж: Unilad

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button