УЛС ТӨР

Тэд ялсан ч тохироог АХ НАР ХИЙНЭ, гол нь АН Ерөнхийлөгчийн сонгуульд оролцож чадах уу

АН-ын даргын сонгууль өчигдөр /2021.03.28/ орон даяар намын гишүүд дунд явагдаж, С.Эрдэнийн талаас М.Тулгат, Ц.Тувааны талаас О.Цогтгэрэл ялав. Ихэд албаны байдлаар дүгнэн хэлэхэд ийм юм. Гэвч хөшигний ард хэн их мөнгөтэй, аль нь сайн тохироо хийж чадсан нэр дэвшигч ялах нь сурталчилгаа эхэлсэн цагаас хойш тодорхой байсан. Тэр ч ёсоор хүнсний болоод уул уурхайн салбарт бизнестэй бийлэг эрхмүүд АН-ын даргаар сонгогдоцгоов.

ОДОО ХЭРХЭХ ВЭ

НЭГ: О.Цогтгэрэл З.Нарантуяг, М.Тулгат Ч.Өнөрбаярыг генсекээр сонгоно

Дүнгээрээ О.Цогтгэрэл намынхаа нийт гишүүдийн олонхийн саналыг авсан. Харин М.Тулгат ердөө зургаан хувь орчмын санал дотроос ялсан гэгдэж буй. Гэвч ирцээс шалтгаалж, намын даргыг албажуулах эсэх нарийвчилсан заалтгүй учир хүслээрээ тэд удирдагчаар зарлагдах юм. Нэгэнт удирдагчаар сонгогдсон учир намынхаа удирдлагын аппаратыг шинэчлэх процесс өрнүүлнэ гэсэн үг.

Энэ хүрээнд О.Цогтгэрэл сонгуулийг нь удирдаж ажилласан УИХ-ын гишүүн асан З.Нарантуяаг генсекээр нэрлэхээр З.Энхболдтой тохиролцсон гэх. Улмаар М.Тулгат С.Эрдэнэтэй зөвшилцөх замаар ялалт авсныхаа хариуд Ч.Өнөрбаярт генсек өгөх тохироо хийсэн гэгдэв. Энд аль ч талд нь хожлын хөзөр эргүүлсэн хүн бол З.Энхболд. Тэрбээр эртнээс ойрын харилцаатай байсан З.Нарантуяагаар О.Цогтгэрэлийг базуулах бол М.Тулгаттайгаа ил муудсан ч далд амин хэлхээ нь тасраагүй.

ХОЁР: Хэн нь жинхэнэ АН-ын дарга вэ гэдгээ Дээд шүүхээр дэнслүүлнэ

Дотоод сонгуульдаа баахан мөнгө цацаад ялчихсан хэдий ч О.Цогтгэрэл, М.Тулгат нар баярлах ер болоогүй. Эдүгээ тэдний хэн нь АН-ын төлөөллийг хэрэгжүүлэх эрх бүхий дарга нь юм бэ гэсэн маргаан үүснэ. Нэгэнт дотооддоо асуудлаа шийдэж чадахгүй, сонгуулиа хоёр талд хийчихсэн АН-ынхан эдүгээ дээд шүүхэд хандахаас өөр арга байхгүй.

Дээд шүүх улс төрийн нөлөөгүйгээр асуудалд хандаж чадах уу гэдэг бас л эргэлзээ дагуулсан асуудал юм. Дотооддоо бол тэд шуудхан ажлаа эхлүүлж, шинэхэн дээрээ соньхны үлгэрээр шуударцгаах нь тодорхой. М.Тулгат ч тэр, О.Цогтгэрэл ч тэр, ажил хэрэгч, хувийн хэвшлийн салбарт томоохон төслүүд нугалаад сурчихсан хүмүүс тул намаа эвтэйхнээр залчихна гэсэн эерэг хүлээлт ч буй.

ЭЦЭСТЭЭ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД ОРОЛЦОЖ ЧАДАХГҮЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ ҮҮСЭХ ВИЙ

НЭГ: Хоёр АН учраа олохгүй бол МАН өрсөлдөгчгүй сонгуульд орно

Хуульч Х.Тэмүүжин намыхаа эл нөхцөл байдлаар МАН-ын тоглоом болох вий гэх агуулга жиргэжээ. Хоёр талд даргаа сонгосон нь АН хэдийнэ МАН-ын тоглоом болж эхэлснийг харуулсан үзэгдэл гэлтэй. Орон нутагт малчид дээлээ өмсөж гоёж ирээд, дугаарлаж зогсож байгаад чин хүслээрээ саналаа өглөө. Харин төв аппаратдаа хэдхэн хүмүүсийн эрх ашгийн төлөө тэмцэл л болж өнгөрөв, сунгаа нь.

Яаралтай хоёр талаасаа учраа олохгүй л бол СЕХ хоёр АН-ын нэр дэвшигчийг хүлээж авахгүй нь тодорхой. Энэ тохиолдолд МАН жинхэнэ баярлаж, өрсөлдөгчгүй болох юм. Нэгэнт тэднийх хэдийнэ ХҮН-ыг халаасалж, С.Ганбаатарын эрсдлийг хаачихсан. Эдүгээ АН ингэж зодолдох тусам МАН-аас нүргэлсэн их ташилт л илгээх юм.

ХОЁР: Х.Баттулга, З.Энхболд, Ц.Оюунгэрэл нар нэг мандатын төлөө мөрөөдлөө уралдуулна

Эрх баригчид ХҮН-ын дарга Т.Доржхандтай нийлж төлөвлөсөн ажил зурагдсныхаа дагуу явах юм бол Ерөнхийлөгч Х.Баттулгын нэр дэвших боломж хаагдахаар харагдаж буй. Цэц дээрх олонх болох ажлуудаа ч талууд эрчимжүүлчихлээ. Нөгөө талд Б.Баасанцогтоор дамжсан ажиллагааны салхи Ерөнхийлөгчид ихээхэн халтай учир Л.Оюун-Эрдэнэтэй буулт хийх тохироонд хүрнэ гэх таамаг ч байна.

Энэ бүхнийг яв цав тооцож, саях АН-ын сунгаанд хоёр талд хүнээ өрсөлдүүлж, хоёуланг нь ялуулсан гэх логикоор харагдаж буй хүн бол З.Энхболд. Тэрбээр Ерөнхийлөгчид нэр дэвшихэд өнөөгийн төрийн тэргүүн дэмжвэл хамгаалалт үзүүлнэ гэх агуулгыг хүртэл хөлөмцүү үедээ хэлээд амжсан гэх. Ерөнхийлөгчийн нөхцөл хүндрэх тусам З.Энхболдын боломж ихсэх тул ҮХЦ дээрх асуудлыг харж суугаа аж.

Харин Ц.Оюунгэрэлийн хувьд М.Тулгатын АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтээ илэрхийлнэ гэдгээ битүү утгаар өчигдөр зарлаад амжлаа. Тийм биш байлаа ч Ц.Оюунгэрэлд ХҮН-аас нэр дэвшиж, АН-ын санал хуваах тоглолт хийх боломж бий. Эрх биш ардчилалд хайртай хүн учир Т.Доржхандын саналд одоохондоо нугарч унаагүй яваа гэлтэй. Гэхдээ тун чиг удахгүй Ц.Оюунгэрэл тэрссэн шийдвэрээ гаргах биз ээ.

СЭТГҮҮЛЧИЙН ТЭМДЭГЛЭЛ: Сонгуулийн идэвх нэг эерэг хандлагыг ил гаргасан нь ардчилалд хайртай эгэл иргэдийн тоо, идэвх сайжирсныг харуулсан явдал. Монголын ардчилалд асуудал үүссэн хийгээд нэг нам олонхиор эрх барьж, хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн алхмаас ухарсаар буйг уулын оройд дуран сунгаж суугаа малчид хүртэл хамгийн бодьтоор харж байна гэсэн үг. Дээд аппарат нь ингэж дор орсон нь жирийн гишүүдийн буруу биш. Нам нь эвлэлдэн нэгдэж, Ардчилсан Ерөнхийлөгчтэй болоосой гэсэн хүсэл гишүүдэд нь оршсоор.

Энэ бүхнийг үл тоож, Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээ зарлах цөөн хоногийн хугацаанд эвлэлдэхээ ер бодохгүй байж мэдэхээр удирдлагын баг тал талдаа үүсэцгээв. Аз од гэж харахад ихээхэн хэцүү. Эсрэгээрээ АН бүр унаж, сулбайж гүйцэхийн цондон л гэж харагдахаар. Эдүгээ Ерөнхийлөгчөөс, З.Энхболдоос, эрх ашиг талладаг намынхан ахмад үеийнхнээс олон зүйл шалтгаалахаар боллоо. Залуу, идэр үе нь яахав ээ, хий хэд сүржигнэхээс цааших нөлөөлөл тэдэнд нам дотроо байхгүй хойно. О.Цогтгэрэл ч, М.Тулгат ч өнөөдрийн баатрууд огтоос биш юм.

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

18 Сэтгэгдэл

  1. Сонгуульд оролцох тухай бус нам байх уу үгүй юу гэдэг дээрээ тулаад байх шиг. Цаашдаа нэг хэсэг нь МАН-д шург####аад, нөгөө хэсэг нь шинэ намууд байгуулах аянд л гарах вийдээ. Ардчил####ыг өмчлөж эрх мэдэл, ####бан туша####д хүрэхээс өөр хүсэлгүй хүмүүсийн л бүтээлийн үр дагавар байхаа.

  2. АН ын өөрийнх нь дотоод асууд####д МАН ямхр хамаа байна вэ?!!! Өөрсдөө зөв явж чадахгүй байгаагаа 1рт тавьж цэгцлэх хэрэгтэй болохоос ш#### утгагүйгээр гадны хүчин зүйл харах нь шизо гэсэн үг

  3. Хэ хэ, ха ха. Дээд шүүх намын даргыг сонгож өгнө гэж яаж байх вэ. Инээдтэй авилгачид, хуйв####дагчид луйварчид шүү.

  4. Намынхаа дотоод асуудлыг шийдвэрлэх чадваргүй нам улс орныг удирдаж чиглүүлэх гэж байхуу? Юу л бол. Чигээрээ татан буугд

  5. Элбэгдорж Баттулга гэдэг хоёр этгээдийн тоглоом хөгийн байна. МАН ####га ташилгүй яахав, ёстой болж байна гэж үнэхээр баярлаж байгаа. Тэгээд ч түүнээс өөр төр барих хүчин Монголд үнэхээр ####га болсон. АН гэдэг хулгайчдын үүр шившигтэйгээр задран бутарч Монгол төрөөс ########ж байгаад ард түмэн баярлаж дахин бүү үзэгд гэж з####бирч сууна. Ганбаатар ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөөсэй. ХҮН нам цааш бэхжинэ гэвэл Ганбаатараас зуур####даад байх хэрэгтэй болжээ.

  6. Яахаараа ийм худ#### мэдээлэл санаанаасаа зохиож бичээд, хүний нэр хүндэд х####ддаг байнаа. Тэнэг сэтгүүлч

  7. Zaluuchuud mini ee, Mongol orni erh ashgiin toloo naad hogiin togtsognuudee muri. Ard tumen ch, namin gishuud ch oilgono, ed nar ene namig hezee boltol zaidalj buzarlah gesen yum be, odoo bolno. Evleed alsig harj, ihiig bodoj tumnii toloo ajilla, MAN namaig hen heleh ve, nohoig hen saah ve gej baina shuu.

  8. МАН УГААСАА БҮХ МУУ ЗҮЙЛД ГАРШСАН ХИЙГЭЭГҮЙ БУЗАР ҮЙЛ БАЙХГҮЙДЭЭ ЯЛЗАРСАН КОММУНИСТУУДЫГ ХУЛГАЙЧ ЛУЙВАРЧДЫГ НЬ ОЧИХ ЁСТОЙ ГАЗАР НЬ АВААЧИЖ ХӨРӨНГИЙГ ХУРААХ ХЭРЭГТЭЙ АРАЙ Л ДАВРААД БАЙНА ДАА ЭРДЭНЭ МЭТИЙН ХОГ ШААР ГЭМТ ХЭРЭГТНҮҮД СҮҮЛЧИЙН ХОРГОДОХ БАЙРАА МАН-Г СОНГОЖЭЭ.МАН УГААСАА ДАРГААСАА ЭХЛЭЭД ХУЛГАЙЧДААР ДҮҮРСЭН АРАЙ АРАЙ

  9. Ардчилсан намын даргын сонгуулиар цаасаар сан#### өнсөн хүн байхгүй шүү. хөдөөгүүр дарга нар нь хуурамч матери#### бүрдүүлээд нэрийн жагса####т хуурамчаар бүрдүүлээд гарын үсгийг нь бас хуурамчаар зураад л аваад явж байна лээ тувааны т####ынхан.Тудааны т####ынханд ирж цаасаар сан#### өнсөн хүн ховордоо

  10. Ардчилсан намын даргын сонгуулиар цаасаар сан#### өнсөн хүн байхгүй шүү. хөдөөгүүр дарга нар нь хуурамч матери#### бүрдүүлээд нэрийн жагса####т хуурамчаар бүрдүүлээд гарын үсгийг нь бас хуурамчаар зураад л аваад явж байна лээ тувааны т####ынхан.Тудааны т####ынханд ирж цаасаар сан#### өнсөн хүн ховордоо
    ,

  11. Ийм хачин юм үзэх гэж.Нэг нам яахаараа 2 дарга сонгодог байнаа.Ийм тэнэг увайгүй юм гэж байдаг юм уу? Миний толгой хүрэхгүй юм байна?

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button