ДЭЛХИЙ

Индонезод Католик сүм рүү террористууд халдаж 20 хүн бэртжээ

Ням гарагт (2020.03.28) Индонез улсын Маккасар хот дахь “Sacred Heart of Jesus” нэртэй сүмийн гадна хоёр хүн тэсрэх бөмбөгтэй амиа хорлох халдлага хийж 20 хүн бэртжээ. Халдагчдыг “Jemaah Anshorut Daulah” нэртэй экстремист бүлгэмд харьяалалтай байсан хэмээн таамаглаж байгаа аж.

Цагдаагийн ахлах генерал Листё Сигит Прабовоги хэлэхдээ тус Исламын хэт даврагч бүлгэм 2018 онд Индонез даяар сүмүүдэд тэсрэх бөмбөгтэй амиа хорлох халдлага хийсэн бүлгэм гэжээ.

Сүмийн номлогч Вильгельмус Тулак хэлснээр цуглаанд оролцсон хүмүүс сүмээс гарч байх үед дэлбэрэлт болсон байна. Мотоциклтой хоёр этгээд сүм рүү орохыг завдтал хамгаалагчид тэднийг сэжиглэн шалгахаар очих үед нэг нь бөмбөг дэлбэлсэн аж.

Цагдаа нар хэргийн газарт шалгалт хийсний дараа мэдэгдэл хийхдээ халдагчдын нэг нь эмэгтэй хүн байх магадлалтай хэмээж дэлбэрэлтийн улмаас хоёул шууд нас барсан гэжээ.

Эх сурвалж: Daily Mail

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button