НИЙГЭМ

Зарим газруудын халуун усыг хязгаарлаж байна

Улаанбаатар хотын дулааны төв шугамд хийх засварын ажлууд батлагдсан хуваарийн дагуу тавдугаар сарын 15-наас эхлэн эхлэн хэрэгжиж байгаа. Үүнээс зарим газруудад халуун ус хязгаарлах хуваарийг танилцуулж байна.

Наймдугаар сарын 5-11-нд Замын цагдаагийн газар, "Эрэл”-ийн орон сууц, "Стар эстэйтс”, "Континентал” зочид буудал, "Шинэ үе” сургууль, 21 дүгээр сургууль, Бөхийн өргөө, 13-р хороолол, "Аман хуур” хотхон, Сансар 12, 15-р хороолол орчмын хэрэглэгчдийн хэрэглээний халуун усыг засварын хугацаанд түр хязгаарлаж байгаа аж.

Харин наймдугаар сарын 1-10-нд Төмөр замын удирдах газар, "Богд ар” хороолол, төмөр зам орчин, тээврийн товчоо орчим, II, III, IV, VI бичил хороолол, Төв гандан хийд, Эх нялхсын эрүүл мэндийн төв, МҮОНРТ орчмын хэрэглэгчдийн дулаан хангамжийн шугам тоноглолд тус тус засвар хийнэ.

Х.ЭРХЭС

Эх сурвалж: Үндэсний шуудан

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button