ДЭЛХИЙ

ОХУ-ын Парламентын гишүүн: Ерөнхийлөгчийг доромжилсон хүнийг шоронд хорих ёстой

Орос улсын нөлөө бүхий Парламентын гишүүн Леонид Слуцкий ОХУ-ын Ерөнхийлөгчийг доромжилсон нь тогтоогдсон хүнд шоронд хорьдог ялыг шинээр үүсгэх ёстой хэмээжээ.  Төрийн Думын орлогч дарга тэрбээр ням гарагт (2021.03.28) цацагдсан ярилцлагын үеэр Владимир Путин дипломат бус шүүмжлэл хүртэх нь ихэссэн гэсэн байна.

Слуцкий ярилцлагадаа Жо Байдены энэ сарын эхээр хэлсэн зүйлийг дурджээ. Ерөнхийлөгч Байден ярилцлага өгч байхад сэтгүүлч нь түүнээс Путиныг алуурчин гэж боддог эсэхийг асуухад тэрбээр “Тийм ээ, би тэгж боддог” хэмээсэн. Слуцкий түүний хэлсэн үг дан ганц Путин бус манай улс руу хийсэн дайралт хэмээж ирээдүйд үүнтэй ижил зүйл тохиолдвол хууль тогтоогчид хатуухан хариу үйлдэл үзүүлэх ёстой гэжээ.

Путин Цагаан ордонд хариу өгөхдөө бусад улсыг зэмлэх нь “өөрийгөө толинд харж буй хэрэг” гэсэн байна.Тэрбээр нэмж хэлэхдээ “Би хүүхэд байхдаа найзуудтайгаа маргалдсан үед бусдыг чи юу гэж хэлнэ чи өөрөө тийм гэдэг байсан” хэмээжээ.

Эх сурвалж: RT

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-03-30 09:47

Монгол улсын эрүүгийн хуулинд орос улс, орос хүн болон тус улсын ерөнхийлөгчийн т�##�аар сөрөг үзэл бодолтой , мөн тийм үг хэлсэн хүнийг 10 жил хорих ял оноох за�##�т оруулах хэрэгтэй

ҮНЭН
ҮНЭН
2021-03-30 19:04

ЭХЛЭЭД КГБ-ИЙН АЛУУРЧИН ШОРОНД СУУХ ЁСТОЙ ШҮҮ ДЭЭ

ҮНЭН
ҮНЭН
2021-03-30 19:04

ХОШНОГО ЦАРАЙТ, ОРОСУУД БОЛ ДЭЭРЭМЧИН АЛУУРЧИД, ПУТИН БОЛ АЛУУРЧИН

Холбоотой мэдээ

Back to top button