НИЙГЭМ

Чех улсын толгой баячуудын нэг Петр Келлнер онгоцны ослоор нас баржээ

Өнгөрөгч Бямба гарагт Чех улсын толгой баячуудын нэгт тооцогддог, PPF Group хөрөнгө оруулалтын компанийн үүсгэн байгуулагч Петр Келлнер /Petr Kellner/ АНУ-ын Аляска мужид цанаар гулгахаар нисдэг тэргээр зорчиж явахдаа осолдож нас барсан тухай Business Insider сайтад бичжээ.

Уг онгоцонд нийт зургаан хүн зорчиж явсан гэх бөгөөд нэг хүний биеийн байдал хүнд эмчилгээ хийлгэж буй аж. Өдгөө ослын шалтгааныг олохоор шалгалтын ажиллагаа үргэлжилж буй. Осол гарсан гэх цанын баазын зүгээс талийгаачдын ар гэрт эмгэнэл илэрхийлсэн байна.

Петр Келлнерийн хувьд улсынхаа тэргүүн баян төдийгүй Европын хамгийн баян хүмүүсийн нэгт тооцогддог. Келлнерийн хөрөнгийн хэмжээг Форбс сэтгүүл $17.5 тэрбум, Блүүмбэрг агентлаг $15.7 тэрбум гэж тооцоолсон байдаг.

Эх сурвалж:Business Insider  

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button