НИЙГЭМ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Дөрвөн настай хүүхэд цонхны тавцан дээр хөлөө унжуулан сууж байжээ

Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр баг, 135 дугаар байрны гурван давхрын цонхны тавцан дээрээс бага насны хүүхэд унах гэж байна гэсэн дуудлага өчигдөр өдрийн 11:57 цагт  аймгийн Онцгой байдлын газарт ирсэн байна.

Энэ дагуу Гал түймэр унтраах, аврах 17 дугаар ангийн таван алба хаагч 11:55 цагт очиход дөрвөн настай эрэгтэй Э нь цонхны тавцан дээр хөлөө унжуулан сууж байсныг сунадаг шат ашиглан эсэн мэнд буулгаж, ар гэрийнхэн болон цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна. 

Бага насны хүүхдээ эцэг эх нь гэртээ цоожлоод явсан байжээ. Эцэг эхийн хараа хяналтгүй, хүүхдийг гэрт цоожилж явснаас үүдэн бэртэж гэмтэх, амь насаа алдах тохиолдол цөөнгүй тул хүүхдийг асран хамгаалагчийн хамт үлдээж,  харгалзах хүнгүй гэрт нь цоожлохгүй байхыг албаны хүмүүс сэрэмжлүүлж байна.

Х.ЭРХЭС

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
Close