ДЭЛХИЙ

Lil Nax X-ийн цустай пүүзийг үйлдвэрлэсэн компанийг “Nike” шүүхэд өгчээ

Реппер Lil Nax X “Satan Shoes” дээрээ таван хошуутай, хүний цус агуулсан пүүзээ өчигдөр танилцуулсан. Тэрбээр Нью-Йорк хотод үйл ажиллагаа явуулдаг “MSCHF” компанитай хамтран даваа гарагт (2021.03.29) тус пүүзнээс 666 ширхгийг худалдаанд гаргасан байна.

“Satan Shoes” пүүзийг “Nike Air Max 97” загварт тулгуурлан бүтээсэн боловч “Nike” компани оролцоогүй аж. Тэгвэл “Nike” компани өчигдөр брэндийн тэмдэг хулгайлсан хэргээр “MSCHF” компанийг шүүхэд өгчээ. Шүүхэд гаргасан зарга уг пүүзийг “Nike”-ийн зөвшөөрөлгүй хийсэн, Nike уг төсөлтэй ямар нэгэн холбоо байхгүй” хэмээжээ. Мөн “MSCHF” компани олсон ашгаа “Nike”-д өгөх тушаал гаргахыг хүссэн бичиг холбооны шүүгчид явуулсан аж. .

“Nike” мэдэгдэл хийхдээ “Бид Lil Nax X эсвэл MSCHF-тэй хамтарч ажилладаггүй. Nike тус пүүзийг гаргаагүй бөгөөд бид тэдэнтэй гэрээгүй” гэсэн байна.

Эх сурвалж: Daily Mail

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Lil Nas X
Lil Nas X
2021-03-30 11:56

rapperiinhee neriig buruu bichsen ym shig sanagdahgu bnu

Холбоотой мэдээ

Back to top button