Нийгмийн

“ЖАРААХАЙ” өгөөшилж, “АКУЛ”-ын мөрөөр орсон АТГ-ын баривчилгаа

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Худалдан авалт, хангамжийн хэлтсийн орлогч дарга Ж.Ганзориг,  тус хэлтсийн менежер О.Марал-Эрдэнэ нар албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал олгон тендерт оролцож байгаа аж ахуй нэгжээс авилга, хахууль авдаг байсан гэх үндэслэлээр АТГ-аас шалгаж эхэлсэн талаар бид өнгөрсөн даваа гарагт мэдээлсэн.

Анхны эх сурвалжийн мэдээллээр тэднийг АТГ-аас цагдан хорьсон гэж байсан ч тэд цагдан хоригдох нь бүү хэл Орхон аймгийн шүүгчийн шийдвэрээр халхавчлуулж, хамгаалуулж, харин прокурорууд нь хүчгүйдээд сууж байгаа гэх мэдээлэл байгаа юм.

Учир нь АТГ-аас прокурорын зөвшөөрлөөр тэднийг Улаанбаатар хотод авч ирж цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авахаар Орхон аймгийн сум дундын анхан шатны шүүхэд хүсэлт гаргасан аж. Гэвч гайхмаар нь Орхон аймгийн сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ш.Эрдэнэцэцэг тэднийг Эрдэнэтээс гарахыг хориглосон шүүхийн шийдвэр гаргасан гэх.

Өөрөөр хэлбэл “Эрдэнэт үйлдвэр”-тэй хамаарал бүхий, тодруулбал нөхөр, хүргэн, бэр нь Эрдэнэт үйлдвэрт ажилладаг Орхон аймгийн шүүгч Ш.Эрдэнэцэцэг Ж.Ганзориг, О.Марал-Эрдэнэ нарыг хамгаалсан, албан тушаалаа урвуулсан шийдвэр гаргасан гэж хардахаас өөр аргагүй нөхцөл байдал үүсгэж байна. Энэ бол Эрдэнэт үйлдвэрт бугшсан албан тушаалтнуудын холбоотон сүлбээтнүүдийн шударга бус үйлдэл ил гарч ирж буй өнгөцхөн жишээ.

-Ж.ГАНЗОРИГ Х.БАДАМСҮРЭНГИЙН ЭХНЭРИЙН ХАМААТАН АЖ-

Тендер өгч авалцах авлигын хэрэгт холбогдоод буй “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Худалдан авалт, хангамжийн хэлтсийн орлогч дарга Ж.Ганзориг өмнө нь Эрдэнэт үйлдвэрийн жирийн нэг ажилтан байсан аж. Харин 2016 онд Эрдэнэт үйлдвэрийн захиралаар Х.Бадамсүрэн томилогдсон цагаас тэрбээр “томорч”, дарга болсон гэх. Учир нь Х.Бадамсүрэнгийн эхнэрийн хамаатан тэрбээр Х.Бадамсүрэнгийн нөлөөгөөр ийн тушаал дэвшиж, эцэстээ албан тушаалаа ашиглаж, өдгөө АТГ-т байцаагдахаар болчихоод байгаа нь энэ бололтой.  

Ингээд ч зогсохгүй энэ том үйлдвэрийн тендер хариуцдаг хэлтсийн орлогч дарга болсон тэрбээр Х.Бадамсүрэн захирлыгаа хаашаа л явна дагаж, өөрөөр хэлбэл цүнх баригч, түүний үнэнч баруун гар болж, хамаг хар, бор ажлыг нь зохицуулдаг байсан нэгэн гэх мэдээлэл байна.

Тэгвэл эл баривчилгаа угтаа том акулыг барихаар жижиг жараахайнуудыг золигт гаргаж буй үйлдэл ч байж болох сэжим харагдаж байна. Ж.Ганзоригийн баривчилгаа наанаа тендер өгсөн авсан төдий авлигын хэрэг мэт харагдаж буй ч судлаж, ухваас “Эрдэнэт үйлдвэр”, цаашлаад Х.Бадамсүрэн захиралтай холбоотой олон “НО” гарч ирэх цаг үеийн эхлэл ч байж мэдэх. Тэднийг шалгаж төнхвөөс эцсийн үр дүнь нь Х.Бадамсүрэн захирал дээр очиж “унах” нигууртай.  

Хэрвээ АТГ “Эрдэнэт үйлдвэр”-ийн захирал Х.Бадамсүрэнгийн мөрөөр орсон л бол Орхон аймгийн сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ш.Эрдэнэцэцэгийн гаргасан шийдвэрт хүчтэйхэн хариу урвал үзүүлэх болов уу.

Хоёр жилийн өмнө Засгийн газраас Эрдэнэт үйлдвэрт онцгой дэглэм тогтоож, бичиг баримтыг нь шалгах ажлын хэсэг тус аймагт очиж ажиллаж байв. Гэвч онцгой дэглэм нэрээр халхавчилж, тендерийг нээлттэй бус харин ч  нууцаар явуулж, “мөнгө угаасан” гэх баримтууд олон нийтэд илж болж байв. Ганц хоёрхон жишээ дурдахад:

-Н.БАГАНБАНДИЙН “ТИТЭМ ҮГ” НОМЫГ 25 САЯАР ҮЙЛДВЭРИЙН АЖИЛЧДАД ШАХАВ-

Эрдэнэт Үйлдвэр ТӨҮГ-ын төсвийн зарцуулалтыг харуулж буй шилэн дансны вэб хуудаст Эрдэнэт үйлдвэрээс Ерөнхийлөгч асан Н.Багабандийн “Титэм үг” номыг 25.000.000 төгрөгөөр 1000 ширхэгийг авсан баримтыг хэвлэлийнхэн олон нийтэд ил гаргаж байв.

-Х.БАДАМСҮРЭН ХҮҮХДИЙНХЭЭ СУРГАЛТЫН ТӨЛБӨР, МАССАЖНЫ САНДЛЫГ ҮЙЛДВЭРИЙН ХӨРӨНГӨӨР ТӨЛҮҮЛЭВ-

Эрдэнэт үйлдвэрийн захирал Х.Бадамсүрэн охиныхоо сургалтын төлбөр болох 102 сая төгрөгийг Канадын Торонтогийн их сургуульд шилжүүлсэн баримт олон нийтэд ил болсон. Мөн 8.3 сая төгрөгийн мөнгөн аяга, 20 сая төгрөгийн үнэ бүхий массажны сандал авах мөнгийг үйлдвэрийн санхүүгээс гаргуулсан баримт дэлгэгдэж байлаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
16 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
харамсалтай
харамсалтай
2021-03-31 08:03

МОНГОЛын төрийн эсрэг с�##�аавч өгтлөө томорсон АВЛИГАЧИН шүүгч нарыг �######�уулаач.

Зочин
Зочин
2021-03-31 08:22

Дэд захир�##� Дэлгэрбаяр нь өөрийнхөө эмчилгээний зард�##�д үйлдвэрээс 200 сая төгрөг авсан байсан бусад төрийн �##�бан хаагчийн дор хаяж 5 жилийн ц�##�ин хөлс ийм бие муутай юм бол ажлаа өгөөд эрүүл мэндээ бодооч

ю
ю
2021-03-31 08:44

энэ багабанди яасан шун�##�тай өвчсөн ямааны толгой вэ оюункаа

Иргэн
Иргэн
2021-03-31 10:09

Энэ Багабанди чимээгуй царайлчаад унэн хулгайч юмаа. Хаанаас улсын монго хусахаа андахгуй новш, хуний адаг, шаар юм. Зэвуу хурч бна.

zochin
zochin
2021-03-31 11:30

ter titem ug- nom yostoi hereggui nom,hairan mongo

Зочин
Зочин
2021-03-31 11:50

Багабанди гэж бирдээс илүү гарах новш бна аа. Үгүй ядаж авгай хүүхэд нь болно оо гэж хэлдэггүйм бхдаа. Хонгилын шүүх л гэж битгий хуц�##�даарай. Энд Бадамсүрэн ба түүний нөхөд л орооцолдож

Зочин
Зочин
2021-03-31 12:04

Арайчдээ ингэж ганцаараа идэж болохгүйээ. Ядуу ардтайгаа хува�##�цаа Бадамсүрээн,,,

Энэ
Энэ
2021-03-31 12:38

ЭТТ-д юу болсийн бол!!!???

Бөө
Бөө
2021-03-31 17:26

Бадамсүрэнгийн нүдийг сайн хараарай нэг л гэмт хэрэгт оролцсон байд�##� харагдах юм.

Зочин
Зочин
2021-03-31 21:25

мафийн сүлжээ юу. Албан туша�##�аа урвуулан ашигласан байна ш дээ наад шүүгч чинь цугт нь 461 руу шидчихээ

Зочин
Зочин
2021-03-31 21:37

Бадамсүрэн, Багабанди өвөө нарыг �######�уулахгүй юмуу. Юунд нь хадг�##�ж хамга�##�аад байлгаад байдаг юм бэ.

dfgh
dfgh
2021-03-31 22:34

Uhej bsan uvgun. Urug.mn unen medeelj bjeeee

иргэн
иргэн
2021-04-01 09:26

Их цэвэрлэгээ хийх хэрэгтэй. Энэ бүүр арай л юм аа. 20,30 сая төгрөгийн ц�##�интай байж хүүхдийн төлбөрөө эрдэнэтээс гаргуулаад байхдаа яадаг байна.

Зочин
Зочин
2021-04-01 09:42

Адгийн шаар бадамсүрэн, үхэж д�##�д орж там руугаа тонтл

Батаа
Батаа
2021-04-01 09:56

Эрдэнэтийг маш сайн ш�##�гах ёстой. Үе үеийн дарга нар их идлээ дээ. Бадамсүрэнг ч ш�##�га . Ардын Намын хулгайч нар �######�уулах хэрэгтэй.

Зочин
Зочин
2021-04-01 19:06

Тэр титэм угээ бух улсын уйлдвэрт шахсан шдээ тэр уедээ

Холбоотой мэдээ

Back to top button