Нийгмийн

Шинээр төрсөн хүүхдүүдэд зориулж хоёр мянга гаруй мод суулгана

Шинээр төрсөн хүүхдүүдэд зориулан “Манай мод” төслийн хүрээнд Москва хотын цэцэрлэгт хүрээлэнгүүдэд 2000 гаруй мод суулгана хэмээн тус хотын цахим хуудаст мэдээлсэн байна.

“Манай мод төслийн хүрээнд энэ намар нийслэл хотын 27 цэцэрлэгт хүрээлэнд 2300 гаруй мод суулгана. Мод суулгах ажилд Москва хотын оршин суугчид оролцоно. Шинээр төрсөн 1125 охин, 1234 хүүд зориулж царс, нарс, агч зэрэг модыг суулгана” хэмээн мэдэгдэлд дурджээ.

Энэхүү төслийг өнгөрсөн 4 дүгээр сарын 15-нд эхлүүлсэн байна.

Б.АМАР

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Холбоотой мэдээ

Нэг сэтгэгдэл

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button