ДЭЛХИЙ

Египетээс олдсон 3 мянган жилийн настай зураачийн усан будаг

Энэхүү усан будаг танд орчин үеийнх мэт харагдаж байж магадгүй. Гэхдээ үнэндээ бол энэ усан будгийг 3 мянган жилийн өмнө Египетэд ашиглаж байжээ. Гайхалтай зүйл нь гэвэл одоог хүртэл будагны ул мөр нь үлдсэн байна. Одоо тус эртний Египетийн олдворыг Нью-Йорк хотын уран зургийн музейд хадгалдаг аж.

Судлаачид энэ усан будгийг Фараон гуравдугаар Амхотепийн туслах Аменемопет ашигладаг байсан хэмээн таамаглажээ. Усан будгийн гэрийг зааны соёогоор хийсэн бөгөөд дээр нь “Регийн хайрт” хэмээн сийлсэн байна.Ре нь Египетийн нарны бурхан бөгөөд Фараон Амхотепийн хүү Эхнатоныг түүнтэй адилтгадаг байсан аж.

Усан будгийн зургаан өнгө нь Египетийн уламжлалт өнгө бөгөөд бүгд өөрсдийн гэсэн онцгой утгатай байдаг.

Вадж (ногоон): Байгаль ертөнцийг илэрхийлдэг, малахит нэртэй ногоон өнгийн чулуунаас гаргаж авчээ.

Дшр (улаан): Египетийн дайны бурхан Исисийг илэрхийлдэг

Иртю (цэнхэр): тэнгэр, хорвоо ертөнцийг илэрхийлдэг

Хдж (цагаан): ариун байдлыг бэлгэддэг

Кем (хар): Үхэл, хойд насыг илэрхийлдэг

Эх сурвалж: Open Culture

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button