НИЙГЭМ

Мөсөн доогуур, нуурын 8-9 м гүнд шумбан автомашин гаргасан аврагчийг урамшууллаа

Халхгол сумын Буйрын нуурт өнгөрөгч нэгдүгээр сард долоо хоногийн зайтай хоёр тээврийн хэрэгсэл нуурын мөсөнд цөмөрч живсэн. Аймгийн Онцгой комиссын шийдвэрээр Буйр нуурт осолдсон автомашинуудыг татан гаргаж авах ажиллагааг хоёрдугаар сарын 18, 19-ний өдрүүдэд зохион байгуулсан юм.

Байгаль цаг агаарын хүндрэлтэй нөхцөлд, мөсөн доогуур, нуурын 8-9 метрийн гүнд шумбалтын үүрэг гүйцэтгэсэн Зүүн бүсийн төв Онцгой байдлын газрын усчин аврагч, ахлах, ахлагч Н.Нямсүрэнд аймгийн Онцгой комиссын дарга М.Бадамсүрэн талархал илэрхийлж мөнгөн урамшуулал олголоо.

Татан гарган авах ажиллагааг Бүсийн төв аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах анги, Халхгол сумын Онцгой байдлын ангийн хамтарсан баг амжилттай ажиллаж тус хоёр автомашиныг татан гаргасан байна.

Тодруулбал, тээврийн хэрэгслүүд Ялалт багийн Буйр тосгоноос баруун зүгт Хошуу бургас гэх газарт осолдож, азаар хүний амь нас эрсдээгүй аж.

Эх сурвалж: Дорнод аймгийн Засаг даргын Тамгын газар

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button