Нийгмийн

Тархи нь үхэжсэн залуугийн эрхтнийг авахын өмнө гэнэт амьсгалж эхэлжээ

Машинд мөргүүлж тархи нь үхсэн залуугийн эрхтнийг хандивлахаар авахын өмнө гайхамшигтайгаар өөрөө амьсгалж эхэлсэн байна.18 настай Льюис Робертсын тархи дөрвөн өдрийн турш үхмэл байж эцсийн мөчид өөрөө амьсгалж эхэлжээ.

Түүний гэр бүл Льюисийн эмчилгээнд ашиглахаар “GoFundMe” сайтад “Pint for Lewis” нэртэй санхүүжилт босгох хуудас нээж 3,259 фунт стерлинг цуглуулжээ.

Люьис гуравдугаар сарын 13-ны өдөр авто осолд орж толгойдоо хүнд бэртэл аван яаралтай эмнэлэг рүү хүргэгдсэн мэс засалд орсон байна. Осолд ороод дөрөв хоног өнгөрсний дараа эмч нар түүний гэр бүлд цаашид түүнийг аврахаар ямар нэгэн юм хийх боломжгүй гэдгийг хэлж Льюисийг тархины гүүрний үхжил болсон тул нас барсан гэдгийг мэдэгджээ. Тухайн үедээ түүний аппаратыг салгасан бол Льюис нас барах байсан юм.

Түүний гэр бүл салах ёс гүйцэтгэсний дараа Льюисийн эрхтнийг  хандивлахаар шийдсэн байна. Гайхамшигтайгаар түүний эрхтнийг мэс заслаар авахын өмнө Льюис өөрөө амьсгалж эхэлжээ. Одоо тэрбээр гар хөлөө өөрийн хүчээр хөдөлгөн, нүдээ анивчиж чадаж байгаа аж.

Эх сурвалж: Ladbible

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
З
З
2021-03-31 15:25

Ёоо энэ эмч нар хүн �##�ахжийшдээ,ямар азтай юм бэ хөөрхий

Холбоотой мэдээ

Back to top button