НИЙГЭМ

Л.Баттөр: Чартер нислэгээр ирэх иргэдийг долоон хоног тусгаарладаг болно

Засгийн газар УОК-оос оруулсан хөл хорио тогтоохгүй, зарим салбарыг хязгаарлах чиглэл бүхий саналыг хэлэлцэж, шийдвэрлэлээ. Хуралдааны дараа ХӨСҮТ-ийн дарга Л.Баттөр:

Гадаадаас ирж буй иргэдийн тусгаарлалтын хугацааг долоо хоног болгож буй. Анх тусгаарлагдахад нь нэг, 5-6 дахь хоног дээр нь хоёр дахь шинжилгээ аваад, хоёуланд нь сөрөг гарсан бол долоо дахь хоног дээр нь тусгаарлалтаас гаргана.

Нөгөө талд тэд гаднын орондоо шинжилгээ өгчхөөд ирж буй. Иймд гурван удаа шинжилгээ өгч байна. Халдвар авсан байлаа гэж бодоход вирус хамгийн өндөр оношлогдох боломжтой хугацаа нь 5-6 дахь хоног байдаг.

Мөн өвчний шинж тэмдгүүдийг ажиглан үндэслэж давхар шийдвэрүүдийг гаргана” гэлээ.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button