НИЙГЭМ

Барилгын материалын 350 үйлдвэр ашиглалтад оржээ

Барилгын материалын үйлдвэрлэлийн салбарт сүүлийн таван жилийн хугацаанд 350 гаруй жижиг, дунд үйлдвэр шинээр ашиглалтад оржээ.

Эдгээр үйлдвэр барилгад өргөн ашигладаг 40 гаруй нэр төрлийн материал үйлдвэрлэж байгааг БХБЯ-наас мэдээлэв. Тодруулбал, энэ хугацаанд цементийн үйлдвэрлэл 6 дахин, бетон зуурмагийн үйлдвэрлэл 4 дахин, тоосгоны үйлдвэрлэл 1,5 , хөнгөн бетоны үйлдвэрлэл 2, бусад үйлдвэрлэл 1-5 дахин өссөн байна.

Монгол Улс 2012 оноос өмнө жилд 1.8-2 сая тонн цемент импортолдог байсан. Үйлдвэрүүд хөгжсөнөөр импортын хэмжээ бага багаар буурч, улмаар 2018 оноос эхлэн  дотоодын хэрэгцээг бүрэн хангаж байгаа юм. Түүнчлэн Барилгын дулаалгын материалын хэрэгцээний 40 хувийг импортоор авдаг байсан бол одоо 100 хувь дотоодоос хангадаг боллоо. Мөн  хаалга цонхны бэлдцийг ч 100 хувь хангаж байгааг БХБЯ-ны мэдээлэл онцолжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button