ДЭЛХИЙ

Өөр аавтай болохыг хүссэн залуу өөрийгөө сураггүй алга болсон хүү нь хэмээн итгүүлжээ

23 настай Бриан Рини гэгч гэмт хэрэгт холбогдож байсан залуу өөрийгөө олон жилийн өмнө сураггүй алга болсон 14 настай Тимоти Питцен хэмээн худал цуу яриа үүсгэжээ. Тимоти Питцен гэгч хүү нь 2011 онд дөнгөж 6 настай байхдаа ээж нь амиа хорлосны дараагаар сураггүй алга болсон юм.

Бриан нь худал мэдүүлэгтээ өөрийгөө 8 жилийн турш бэлгийн боолчлолд байгаад зугтсан хэмээн ярьсан байна. Гэвч түүний худал мэдүүлгүүд өнгөрөгч долоо хоногт гарсан ДНХ-н шинжилгээний хариугаар няцаагджээ. Шинжилгээний хариу гармагц Бриан үнэнээ хүлээж эхэлсэн байна. Холбооны мөрдөх товчооны мэдээлснээр Бриан Рини нь хоёр ч удаа насанд хүрээгүй байхдаа бэлгийн мөлжлөгөд өртөж байсан хэмээн худал мэдүүлж байсан нэгэн гэжээ. Ийм худал мэдүүлгийн хор хөнөөл нь алга болсон хүүхдээ санаж буй гэр бүлд маш их уй гашуй өвдөлт авчрах учраас худалч этгээдийг хэрхэн шийтгэх нь бусдад сануулга болог хэмээн АНУ-ын прокурор Бенжамин Глассман хэллээ.

Алга болсон хүү биш гэдгээ хүлээн зөвшөөрсний дараа Бриан Рини нь хүүгийн талаар “ABC” сувгийн 20/20 нэвтрүүлгээр олж мэдээд өөрийн гэр бүлээс холдохыг хүссэн тухайгаа мэдүүлжээ. Мөн Тимотигийн аав шиг аавтай болохыг хүссэн тухайгаа хэлээд хэрвээ тэр өөрийгөө сураггүй алга болсон бол түүний аав нь юу ч хийлгүй архиа үргэлжлүүлээд уух байсан гэжээ. Шүүх хурал болох хүртэл Бриан Рини нь саатуулагдсан бөгөөд хэрвээ шүүхээр гэм буруутай гэж тогтоогдвол 8 жил шоронд хоригдох аж. Сураггүй алга болсон хүүгийн хэрэг дээр 2011 оны 5-р сараас хэрэг үүсгэн шалгагдаж ирсэн бөгөөд хамгийн сүүлд ээж нь хүүгээ сургиулиас нь аваад амьтны хүрээлэн, усан паркаар зугаалсны дараа дэн буудалд ээж нь өөрийн амийг хорлон хүүгийн хаана байж болох талаар нууцлаг нэгэн зурвас үлдээжээ. Тус зурваст “Тим өөрийг нь хайрлаж халамжилдаг хүмүүсийн дунд аюулгүй байгаа. Та нар хэзээ ч түүнийг олохгүй” гэсэн байжээ.

Ц.ТАМИР

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button