НИЙГЭМ

Гэрээсээ гараад сураггүй болсон 17 настай хүүг олоогүй байна

Өнгөрөгч гуравдугаар сарын 31-нд 16.00 цагийн үед Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын гуравдугаар багийн “Цагаан түнгэ” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 45 км-т, сумын төв-д/ Иргэн Т нь гэрээсээ явган гараад сураггүй болжээ.

Улмаар тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид, сумын мэргэжлийн ангийнхан, ар гэрийнхэн иргэн Т /17 настай, эрэгтэй/-ыг 04.04-ний өдрийн 07:20 цагаас эхлэн эхлэн сумын төвөөс хойд зүгт Хулст уул хүртэл 30 км-т явганаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул ар гэрийнхэнтэй нь зөвшилцөж мөн өдрийн 21:30 цагт зогсоосон.

О.ЭНЭРЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button