НИЙГЭМ

14 настай хүүхэд сураггүй болжээ

Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Баян багийн “Бага мухар” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 230 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 60 км/ Иргэн К нь 04.03-ны өдрийн 17:00 цагт гэрээсээ явганаар гараад сураггүй болсон тухай дуудлагыг 04.04-ний өдрийн 10:40 цагт хүлээн авсан. 

Тус аймгийн Онцгой байдлын газрын Мандал сум дахь  Онцгой байдлын хэлтэс, Цагдаагийн хэсгийн алба хаагчид, тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд К /14 настай, эрэгтэй/-ыг Нарангийн гол, Их мухар, Бага мухар гэдэг газраар 25 км-ын тойрогт эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 20:30 цагт түр зогсоосон. 04.05-ны өдрийн 08:00 цагт дахин эхлүүлнэ.

О.ЭНЭРЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button