ЭДИЙН ЗАСАГ
Зэс төсөвт тооцсоноос 2200 ам.доллараар өндөр үнээр арилжаалагдаж байна

Зэсийн үнэ Лондонгийн металын бирж дээр тонн тутамдаа 8764 ам.долларын ханштай байна. Энэ нь сүүлийн өдрүүдэд дараалан буурсан дүн юм.
Тодруулбал, гуравдугаар сарын 29-нд 8942 ам.доллар байсан зэс 30-нд 8788, дөрөвдүгээр сарын 1-нд 8768 ам.долларт хүрсэн. Хэдийгээр дэлхийн зах зээл дээр зэсийн үнэ буурах хандлагатай байгаа ч манай орны хувьд төсөвт төвлөрүүлэхээр тооцсон дүнгээс даруй 2000 гаруй ам.доллараар илүү үнээр арилжаалагдаж байгаа нь энэ юм.
Манай улс 2021 онд зэсийн үнийг тонн тутамдаа 6500 ам.доллар байхаар тооцож, төсөвт суулгасан юм. Зэсийн баяжмалын экспортоос 1.5 их наядыг төсөвт төвлөрүүлэхээр тооцсон бөгөөд өнгөрөгч гуравдугаар сарын байдлаар 311 мянган тонн баяжмал экспортолсон дүнтэй байна.
Г.САНСАРМАА












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.