ДЭЛХИЙ

Аварга тотины яс олжээ

Одоогоос 19 сая жилийн өмнө амьдарч байсан нэг метр өндөртэй аварга тотины ясыг Шинэ Зеландаас олсон тухай “Biology Letters” сэтгүүл пүрэв гарагт мэдээлжээ.

Аварга тотийг Шинэ Зеландын өмнөд нутгийн Отага мужийн Сент-Батхан хотын ойролцоогоос олжээ. Тотины яс дундаж өндөртэй хүнээс өндөр байжээ. Өнөөгийн ихэнх шувуудаас ялгаатай нь аварга тоть нисч чаддаггүй, махчин шувуу байсан гэж тус мэдээлэлд дурджээ.

“Энэхүү яс урьд өмнө олдож байсан тотины яснаас хоёр дахин илүү хүнд жинтэй. Мөн дэлхий дээр өөр хаана ч ийм том хэмжээтэй тоть байгаагүй” гэж Австралийн Флиндерс их сургуулийн эрдэмтэн Тревор Уорти “ВВС” сувагт ярилцлага өгөхдөө хэлэв.

Аварга тотины яс олдсон Сент-Батхан хот нь 5.3-аас 23 сая жилийн тэртээх Миоцений эрин үед хамаарах чулуужсан олдворуудаараа алдартай газар юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button