УЛС ТӨР

Б.Батзандан: “Элийдорж”, “Хулхи генерал” нарын хуйвалдаан ил болж байна

Өнөөдөр /2019.08.09/ УИХ-ын гишүүн Б.Батзандан, Л.Болд нар цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

“Сүүлийн үед нөгөө бүлэглэлийн нөхдүүд биднийг эрэн сурвалжилж буй тухай та бүхэн сонссон байх. Хулхи генералын нэхэмжлэлээр Ж.Батзандан дээр эрүүгийн хэрэг үүссэн гэж би сонингоос уншлаа. Намайг эрэн сурвалжлах шаардлагагүй, би ордондоо үүрэгт ажлаа хийгээд байж байгаа гэдгийг МАНАН бүлэглэлийнхэн болоод уран зураг сонирхдог ерөнхийлөгчдөө хэлээрэй” хэмээн Ж.Батзандан яриагаа эхэллээ.

-Л.БОЛД ГИШҮҮН БИД ХОЁРЫГ ДОРОМЖЛОХ ТУСАМ ДОЛООН БУРХАН ШИГ ГЯЛАЛЗАНА-

Тэрбээр, “Л.Болд гишүүн бид хоёрыг гутаан доромжлох тусам долоон бурхан шиг гялалзах болно гэдгээ хариуцлагатай мэдэгдье. Хууль бус зүйлсийг болиулж, ард түмэнд газар доорх баялгийг нь эргүүлж өгөхийн төлөө эцсийн цамцаа урагдтал тэмцэнэ” хэмээн байр сууриа илэрхийлэв. Мөн Үндсэн хуульд шинэ намыг 30 хоногийн дотор бүртгэж авна хэмээн заасан байхад МАНАН бүлэглэлийн шүүгчид Шударга иргэдийн нэгдсэн намыг бүртгэхээс татгалзсан гэдгийг цохон тэмдэглэж, “хуулийн цаг хугацаагаа хууль бусаар өнгөрүүлсэн байна” хэмээв. “Шударга иргэдийн нэгдсэн намыг заавал бүртгүүлнэ, бүртгүүлэхийн төлөө тэмцэнэ”

Хоёрдугаарт, Монголын шүүх хэд хэдэн хэргүүдийг хууль бусаар эрүүдэн шүүж, хилс хэрэгт гүтгэсэн тухай яриад “Эрүүдэн шүүсэн хулхи генерал, профессорууд, прокуроруудад хуулийн хариуцлага тооцно” гэв. “Элийдорж”, “Хулхи генерал” нарын хуйвалдаанууд одоо ил болж байна, МАНАН бүлэглэл хуурамч сэтгэгдэл, төлбөрийн нийтлэлээр Монголын ард түмний тархийг угааж чадахгүй хэмээгээд цааш, бүх шүүх хуралдааныг нээлттэй, хэвлэл мэдээллийн хэрэгслээр шууд явахуулахыг шаардсан бичгээ Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч болон холбогдох байгууллагуудад хүргүүлсэн гэдгээ дуулгалаа.

-Л.БОЛД: БИД ХОЁРЫГ ОРДОНД АЖЛАА ХИЙСЭЭР БАЙХАД “ЭРЭН СУРВАЛЖИЛЖ БАЙНА” ГЭЖ ГҮТГЭСЭН-

Цааш УИХ-ын гишүүн Л.Болд,

“Өнөөдөр нэг талд монголын ард түмэн, нөгөө талд МАНАН бүлэглэл зогссон дайн явагдаж байна. Тост, тосон бумба болон бусад уул уурхайн асуудлыг сөхөж үзвэл энэ МАНАН бүлэглийн хураангуй түүхийг харж болно. Өнөөдрийн Тост, тосон бумбын хэлэлцүүлэг дээр ялалт байгуулахгүй бол нааштай шийдэгдэх гэж байсан бүх зүйл эргээд хэвэндээ орно” гэсэн юм. Тэрбээр ашигт малтмалын ашгийн 51 хувийг Монголын иргэн бүр хүртдэг болгохын төлөө тэмцэж буй гэдгээ илэрхийлээд, Үндсэн хуульд зөв зүйтэй өөрчлөлт оруулахаар зүтгэж байгаа гэв.

Хоёрт, Б.Хурцын шүүхийн асуудлаар Л.Болд, Ж.Батзандан нарыг шүүхэд өгсөн, ордонд ажлаа хийж байхад “эрэн сурвалжилж байна” хэмээн гүтгэсэн тухай сэдвийг хөндөөд, "намайг Б.Хурцыг гүтгэсэн мэт шийдвэрийг гаргасан н.Амарсайхан, н.Цолмонбаяр, н.Цагаанцоож тэргүүтэй таван шүүгч бий. Дээд шүүхийн бүрэлдэхүүнд гомдол гаргасан. Улаан цагаан эрүүдэн шүүсэн хэргийг хаалттай нэрээр гаргаж байгаа нь эрээ цээргүй үйлдэл болж байна. Дахин дахин хойшлуулах нэрээр аймшигтай хуйвалдаан болж байна. Энэ бүх шүүх хуралдаануудыг монголын ард түмэн өдөр бүр нээлттэй, ил тод үзэж байж гэмт бүлэглэлүүдэд зохих хуулийн хариуцлагыг нь хүлээлгэх ёстой. Шударга ёсны хувьсгалынхаа хоёр дахь шатыг энэ өдрөөс зарлаж байна. Эцсийн тулаан байх болно, шаардлагатай ямар ч жагсаал тэмцлийг зохион байгуулахад бэлэн гэдгээ мэдэгдмээр байна” гэлээ.

Х.ЭРХЭС

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2019-08-09 14:56

Энэ Алтан гэдэг авгай чинь яасан доодох шигээ ханаж цаддаггүй новшын авгаы вэ?

ганаа
ганаа
2019-08-09 23:31

ганц үг газар гээхгүй

а
а
2019-08-11 18:59

дэмжнээ. хө

Холбоотой мэдээ

Back to top button