ДЭЛХИЙ

АНУ ОХУ-ын иргэнд 20 жилийн ял төлөвлөжээ

АНУ-ын эрх баригчид ОХУ-ын иргэн Владимир Кузнецовыг экспортын тусгай зөвшөөрөлгүйгээр ОХУ руу галт зэвсэг болон холбогдох бүтээгдэхүүн нэвтрүүлэхийг завдсан хэрэгт буруутган баривчилжээ. Өдгөө 58 настай Кузнецов нь Оросоос АНУ-д очсон, Америкийн иргэн Марина Маллертэй гэрлэсэн бөгөөд АНУ-д байнга оршин суух зөвшөөрөлтэй аж.

Кузнецовыг Пенсильвани мужид саатуулж, Нью-Йоркийн Зүүн дүүргийн холбооны шүүхэд шилжүүлжээ. Магистратын шүүх түүнийг 75 мянган ам.долларын барьцаагаар сулласан байна. Шүүхэд тайлбар өгөхөд нь түүнд ахмад дайчин Валерия Глейх орчуулга хийж тусалсан байна.

АНУ-ын Дотоодын аюулгүй байдлын яамны мөрдөн байцаагч Жимми Сепеда шүүхэд мэдэгдэхдээ, Кузнецов ба түүний хамтрагчид 2017 оны хоёрдугаар сараас өнөөг хүртэл Америкийн компаниудын лицензтэй бүтээгдэхүүнүүдийг интернетээр дамжуулан олж авсан гэжээ.

Тэрбээр илгээмжээ ОХУ-ын иргэн Вадим Новиковын нэр дээр хаяглан явуулдаг байсан аж. Кузнецов илгээмж дээрээ “багаж, спорт хэрэгсэл, цэвэрлэгээний тоног төхөөрөмж” гэж бичсэн байсан ч винтовын талаар дурдаагүй байна.

Мөрдөн байцаалтын явцад Кузнецов Америкийн хоёр компаниас лицензтэй бараа бүтээгдэхүүнийг 2017 оны 3, 4-р сард худалдаж авсан нь тогтоогджээ. Мөн 2017 оны долдугаар сарын 2-ны өдөр, 2018 оны дөрөвдүгээр сард тус тус ОХУ руу илгээмж явуулсныг тогтоосон байна. АНУ Кузнецовт 20 жилийн хорих ял, сая хүртэл ам.долларын торгуулийн ял төлөвлөжээ.

Б.АМАР

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button