ДЭЛХИЙ

БНАСУ өнөөдөр хоёр пуужин харвалаа

Хойд Солонгос өнөөдөр /2019.08.10/ дахин хоёр пуужин Япон тэнгис рүү харвасан тухай дэлхийн томоохон хэвлэлүүд мэдээлж байна. Нутгийн зүүн хойд хэсэгт байрладаг Хамхын хотоос өглөөний 05.30, 05.50 цагуудад пуужингуудыг харважээ. Пуужингууд ойролцоогоор 400 км замыг туулсан байна. Ийнхүү тус улс нь ердөө хоёр долоо хоногийн хугацаанд таван удаа пуужингийн туршилт хийгээд байна.

Ийнхүү пуужингийн туршилт хийж байгаа нь НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн 11-р тогтоолыг зөрчиж буй явдал гэж “BBC” мэдээлжээ.

Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун наймдугаар сарын 6-нд тактикийн шинэ залуурт пуужингуудын туршилтыг биечлэн удирдан явуулсан тухай өмнө нь мэдээлсэн билээ. Тактикийн залуурт хоёр пуужин 450 км орчим нисч, Япон тэнгист байгаа оножээ. Хамгийн сүүлд зургадугаар сард  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун нар хоёр Солонгосын цэрэггүй бүсэд уулзан, цөмийн яриа хэлэлцээгээ үргэлжлүүлэхээр тохиролцсон юм. Энэхүү уулзалтаас хойш Хойд Солонгос нь таван удаа пуужин харваад байгаа ба эхний туршилт долдугаар сарын 25-ны өдөр болсон.

Пуужингууд харвасан нь “АНУ болон БНСУ-ын хамтарсан цэргийн сургуулилт хийж буйд өгч байгаа анхааруулга” гэж Ким Жон Ун туршилтын дараа мэдэгдсэн байна. Хоёр улсын хамтарсан цэргийн сургуулилт маргааш буюу ням гаригт эхлэх бөгөөд одоогоор бэлтгэл ажлууд хангагдаад байгаа юм.

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button