ДЭЛХИЙ

“Калашников” компани ”Batman” киноноос санаа авч цахилгаан машин бүтээжээ

Москвад болсон “Такси” Евразийн олон улсын долдугаар форум дээр Оросын алдарт “Калашников” компани “OVUM” нэртэй цахилгаан машинаа танилцуулжээ.

“OVUM” загварын морины хүчин чадальай мотортой уг автомашин нь гал түймэр, ослын үед дэлбэрэх аюул бага гэдгээрээ онцлог аж. Машины загварыг “Batman” киноноос санаа авч бүтээсэн бөгөөд такси үйлчилгээнд зориулсан хар, шар өнгө хосолсон “UV-4” загварыг ч мөн танилцуулсан байна. Өмнө нь цагдаа нарт зориулсан гурван дугуйтай, хаалгагүй загвараа мөн танилцуулж байв.

Энэхүү машины дээд хурд 80 км  цаг бөгөөд нэг удаа цэнэглээд 150 км хүртэл явах хүчин чадалтай юм байна. Нийт 650 кг жинтэй, 3,4 мерт урттай, 1,5 метрийн өргөнтэй уг авсаархан машин нь такси үйлчилгээ эрхэлдэг компаниудын сонирхлыг ихэд татаж байгаа аж.

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button