УЛС ТӨР

Х.Баттулга Ерөнхийлөгчид нэр дэвших эсэхийг Н.Чинбатын “суух завь” шийднэ

Энэ удаа жинхэнээсээ Ерөнхийлөгч Х.Баттулга сонгуульд дахин нэр дэвших эсэхэд ихээхэн хамааралтай маргаан ҮХЦ-ийн дунд суудлаар хэлэлцэгдэх гэж байна.

БАГА СУУДЛАА ЭЦЭСЛЭЭГҮЙ МӨРТЛӨӨ ДУНД СУУДЛЫН ТОВ ЗАРЛАВ

Үндсэн хуулийн цэцийн есөн гишүүнийг томилсон субьектуудаар нь хагалж дөнгөсөн эл маргаан улс төрийн хүрээний анхаарлыг ихээхэн татсаар байна.

Өмнө нь бичиж байсанчлан, маргааны гол агуулга нь,

Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд өмнөх ба одоогийн Ерөнхийлөгч нар дахин нэр дэвших эрхгүй гэдгийг зааж өгөх ёстой гэх агуулгаар Т.Доржханд нар ҮХЦ-д мэдээлэл хүргүүлснийг  Цэцийн гишүүн Д.Солонго хянаад маргаан үүсгэх шийдвэр гаргасан байдаг. Уг маргааныг маргааш \2020.04.16\ хэлэлцэнэ.

Эл процессыг анхнаас нь ажсан хүнд, маргааны нэгээхэн хэсэг тэр чигээрээ тасарч, алга болсныг шуудхан харж болохоор.

Тодруулбал, ҮХЦ-ийн гишүүн Б.Буяндэлгэр “Д.Солонгын саналыг хэлэлцэх шаардлагагүй” гэх агуулгаар санал гаргасан. Түүний саналын дагуу Ш.Цогтоо, Д.Одбаяр, Д.Нанзаддорж нар Бага суудлаар хуралдаж \2020.03.23\, саналыг үндэслэлтэй хэмээн үзсэн гэж нэр бүхий гишүүд нь хэвлэлд яриа өгсөн байдаг. Гэвч ҮХЦ-ээс хуралдаанаар шийдвэр гараагүй гэж тайлбарласан. Эл маргааны процессыг цэцийнхэн хааш нь ч юм урж шидчихээд шууд дунд суудлын хуралдааны тов зарласныг анзаарч хараарай.

ДУНД СУУДЛЫН ИЛТГЭГЧЭЭР Д.СОЛОНГО ОРНО

Маргаашийн дунд суудлын хуралдаанд маргааныг урьдчилан хянан шалгасан талаарх илтгэлийг ҮХЦ-ийн гишүүн Д.Солонго тавина. Тэрбээр ҮХЦ-д Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн агуулгаар мэдээлэл ирсэнтэй холбогдуулан, ЕТГ-аас тайлбар хүсч, улмаар төрийн тэргүүн цэц дээр өөрөө очсон кэйс нь эл маргаантай холбоотой юм.

Онцлууштай нь, цэц Үндсэн хуулинд заагаагүй заалтаар буюу Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийн нарийвчлалын асуудлаар ийнхүү маргах нь. Уг асуудлаар хуульчид, улстөрийн хүрээнийхэн хоёр хуваагдсан үзэл баримтлалтай буй. Нэг хэсэг нь цэц дээр эл агуулгаар маргаан үүсгэх бүрэн үндэслэлтэй гэж үздэг.

Нөгөө талд анх зөвшилцлийн ажлын хэсэг дээр Т.Доржханд нарын гаргасан заалт зөвхөн анх удаа зургаан жилээр сонгогдох хүнд хамаатай гэж тогтож, хугацааг 2021 он болгосон. Эл хуралдааны тэмдэглэлийг цэцийн маргаанд татан үзэх шаардлагатай. Эрх зүйн байдлыг дордуулан хэрэглэх боломжгүй гэх тайлбарууд хүчтэй явж байна.

ГОЛ АСУУДАЛ: БҮРЭЛДЭХҮҮНД МАН БОЛООД ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТАЛЫНХАН ТЭГШ БАГТАЖ, Н.ЧИНБАТ МАРГААН ХАГАЛАГЧ БОЛОХ НЬ

Зайсан дахь ҮХЦ-ийн том саарал байшин сүүлийн саруудад ер их бужигнаантай, үл ойлголцлоор дүүрэн буй. Үндсэн хуулиа сахин хамгаалах учиртай есөн гишүүн нь МАН, Ерөнхийилөгч гэсэн хоёр талд хуваагдаж, нэгнээ давах гэсэн ухваргүй үйлдлээр дүүрэв. Тиймээс ч маргаашийн дунд суудлын хуралдааны бүрэлдэхүүнд хэн хэн багтсаныг ихээхэн нууцалж байна, журмаараа ч ийм зохицуулалттай аж.

Эх сурвалжуудын мэдээллийг нэгтгэж харвал,

  • Ерөнхийлөгчийн талаас Ц.Нанзаддорж, Г.Туулхүү
  • МАН-ын талаас Г.Баясгалан, Д.Солонго

Харин ҮХЦ-ийн дарга Н.Чинбатын хувьд “мөс хагалагч” дүрд тоглохоор байна. Өөрөөр хэлбэл, түүний санал, байр суурь хаашаа эргэнэ. Тэр тал ялна гэсэн үг. Тэрбээр ҮХЦ-ийн даргын бүрэн эрхийнхээ хүрээнд дунд суудлын гишүүдийн бүрэлдэхүүнийг гаргаж, тэд маргааны материалтайгаа энэ өдрүүдэд танилцаж буй аж.

Н.Чинбатын хувьд МАН-ын цэвэр угшилтай хүн хэдий ч Ерөнхийлөгчтэй тохирч байж, ҮХЦ-ийн даргын суудлыг авсан гэгддэг. Тэр утгаараа хаашаа эргэх нь асар тодорхой бус. Хуучны нэг зарчимч байр сууриараа өмнөх бага суудлын бүрэлдэхүүнийг УИХ, Ерөнхийлөгч, Улсын дээд шүүхийн төлөөллийг хангаж томилсон байв.

СЭТГҮҮЛЧИЙН ТЭМДЭГЛЭЛ: Уг нь ҮХЦ яг зарчмаараа, томилсон субьектуудаасаа ангид ажилладаг бол өнөөдрийн энэ бичвэрийг зөвхөн маргааны гол агуулга руу чиглүүлж хөтлөх сөн. Гэвч яг ил цагаандаа гарч, хэвлэлээр хүртэл нэгэндээ үг дайх болсон ҮХЦ-ийн гишүүдийн хямралыг томилсон субьектуудтай нь холбохоос аргагүй байна.

Маргаашийн маргаанаар Ерөнхийлөгч Х.Баттулгын нэр дэвших эсэх хувь заяаг жинхэнээсээ дэнсэлнэ. Сайн, муу нэртэй ч АН-аас өөр У.Хүрэлсүхийн энд хүрч өрсөлдөх хүн түүнээс өөр үгүй. Тиймээс ҮХЦ-ийн эл маргаан том агуулгаараа, хэсэгтээ нэг нам засаг, төрийн эрхийг тэр чигээр нь барих эсэх хувь заяаг дэнслэх юм. Шуудхан хэлэхэд, Т.Доржханд нар цэвэр эрх баригч намын захиалгаар ҮХЦ-д мэдээлэл хүргүүлсэн нь ч туйлын үнэн.

Үүгээр хэн нэгний талд орох гэсэнгүй. Өмнөх бичвэрт тэмдэглэсэнчлэн эл асуудал дээр Ерөнхийлөгчийг ч, МАН-ыг ч, Цэцийг ч зөвтгөн харах боломжгүй юм. Яг эцсийн мөчид Н.Чинбат ямар завинд суухаас талуудын аль нэг нь ялна. Цэц иймдээ л үнэ цэнэтэй байдаг аж.

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

19 Сэтгэгдэл

  1. Үндсэн хуулиа хөнтөрч хаях уу, цаашаа хэвийн үргэлжлэх үү гэдгийг Чинбат шийдэх нь дээ. Ийм эгзэгтэй улс орны хувь заяаг атгасан асуудлыг улс төржүүлж шийдвэр мөнх тэнгэр та####ахгүй.

  2. ҮХЦ НЬ УИХ-Д ЗААВАЛ ИЙМ ЗААЛТ ОРУУЛ ГЭЖ ЗААЖ ЗААВАРЛАХ ЭРХГҮЙ ШҮҮДЭЭ. ИЙМД ХУУЛЬД БАЙХГҮЙ ЗААЛТЫГ БАЙЛГА ГЭЖ ЦЭЦ ХЭЛЭХ НЬ УТГАГҮЙ ЕРӨӨСӨӨ МАРГААН ҮҮСГЭХ АСУУДАЛ БИШ БАЙНА ГЭЭД Л БУЦААХ ЁСТОЙ ШҮҮ ЧИНБАТ АА, ЧИ ӨТӨЛСӨН ХОЙНОО ДЭМИЙ ШИЙД ГАРГАЖ НЭР НҮҮРЭЭ БААСТАЖ ТӨГСӨХ ХЭРЭГЙ ШҮҮ НӨХРИЙН ХУВЬД ХЭЛЭХЭД ГОЛЧ ЧИГ ШУГАМАА БАРИВАЛ НАСТАЙ ХҮНД ӨЛЗИЙТЭЙ БА ҮР ХҮҮХДИЙН ЧИНЬ НЭРЭНД ХЭРЭГТЭЙ БАЙХ АА. ЭНЭ АЛБА ЧИНЬ ТАНД МӨНХБ УС БАГА ХУГАЦАА ҮЛДСЭН БАЙГАА. НЭР ЦЭВЭР ТЭТГЭВЭРТ ГАРАХ НЬ ӨЛЗИЙТЭЙ БИЗЭЭ. ХУУЛЬЧИД ТАНИЛ НӨХӨД ЧИНЬ ТАНЫГ ХАРЖ БАЙГАА

  3. ҮХЦ НЬ УИХ-Д ЗААВАЛ ИЙМ ЗААЛТ ОРУУЛ ГЭЖ ЗААЖ ЗААВАРЛАХ ЭРХГҮЙ ШҮҮДЭЭ. ИЙМД ХУУЛЬД БАЙХГҮЙ ЗААЛТЫГ БАЙЛГА ГЭЖ ЦЭЦ ХЭЛЭХ НЬ УТГАГҮЙ ЕРӨӨСӨӨ МАРГААН ҮҮСГЭХ АСУУДАЛ БИШ БАЙНА ГЭЭД Л БУЦААХ ЁСТОЙ ШҮҮ ЧИНБАТ АА, ЧИ ӨТӨЛСӨН ХОЙНОО ДЭМИЙ ШИЙД ГАРГАЖ НЭР НҮҮРЭЭ БААСТАЖ ТӨГСӨХ ХЭРЭГЙ ШҮҮ НӨХРИЙН ХУВЬД ХЭЛЭХЭД ГОЛЧ ЧИГ ШУГАМАА БАРИВАЛ НАСТАЙ ХҮНД ӨЛЗИЙТЭЙ БА ҮР ХҮҮХДИЙН ЧИНЬ НЭРЭНД ХЭРЭГТЭЙ БАЙХ АА. ЭНЭ АЛБА ЧИНЬ ТАНД МӨНХБ УС БАГА ХУГАЦАА ҮЛДСЭН БАЙГАА. НЭР ЦЭВЭР ТЭТГЭВЭРТ ГАРАХ НЬ ӨЛЗИЙТЭЙ БИЗЭЭ. ХУУЛЬЧИД ТАНИЛ НӨХӨД ЧИНЬ ТАНЫГ ХАРЖ БАЙГАА
    ЭНЭ НАВСГАР СОХОР ДЭСЛЭГЧ ЕХӨНХИЙЛӨГЧ БОЛНО ГЭХЭЭР ОГИУДАС ХҮРЧ БАЙНА. ЁСТОЙ НЭГ ХУТГУУР, ӨӨРИЙГӨӨ АХ ДҮҮГЭЭРЭЭ ТАГНУУЛСАН БОЛЖ АЛБАН ТУГААЛ БУЛААСАН, 14 ТЭРБУМЫН ХЭРЭГТ ОРООЦОЛДОЖ БАС ХҮН ЗОДООД АРАЙ ГЭЖ ЯЛААС МУЛТАРСАН ХУЛГАЙЧ ШҮҮДЭЭ ХҮРЭЛСҮХ БОЛ

  4. Яг одоо Чинбатад гарахад нь ажил олгох чадвартай субьект ялах нээ. Хууль эргэж үйлчилдэггүй ,дордуулдаггүй гээд байдаг байхаа АН-аас хүн дэвшүүлэхгүй бол ХҮН аас дэвших хүн автоматаар Ерөнхийлөгч болох зураг харагдаж байна..Баярлах болоогүй.

  5. ҮНДСЭН ХУУЛИЙН ДУНД СУУДЛЫН ХУРАЛДААН МАРГААШ БОЛОХ НЬ ХУУЛЬ ӨНГӨРСӨН ХУГАЦААНД БУЮУ БУЦАЖ ҮЙЛЧЛЭХГҮЙ ЭЭ ГЭДГИЙГ НИЙГЭМ ДАЯАРАА МЭДЧИХСЭН ЭНГИЙН ЛОГИК Ш ДЭЭ. ЧИНБАТ НАС НАМБА, НЭР ТӨР, ҮНЭ ЦЭНЭЭ ОЙЛГООД БАТТУЛГАДАА Ч БИШ, ҮНДСЭН ХУУЛИНД ЗААГААГҮЙ ЗААЛТААР МАРГАХГҮЙ ГЭЖ НАЙДАЯ. ТА НАРЫН ШИЙДВЭР ИРГЭДИЙГ ҮЙМЭЭН САМУУНД ӨДӨӨЖ МЭДНЭ ШҮҮ.

  6. ХҮРЭЛСҮХТЭЙ ХЭН Ч ҮЗСЭН УНАГААНА ДАА НЭР НҮҮРЭЭ БАРСАН ШҮҮДЭЭ ХАМГИЙН ХҮНД ҮЕД ХАЯАД ЗУГТААСАН ТҮҮНД НЭР ДЭВШИХ Ч ИЧМЭЭР САНАГДАХ ЮМ. ЯАСАН ЦАЙРЧИХСАН ТОЛГОЙ ЮМ. УЛААНБААТАРТ БОЛ ГАРАХГҮЙ ДЭЭ

  7. Баттулга дэвшихгүй байх учир ухаан юу байгааг ойлгохгүй юм. Ерөнхийлөгчид 2 удаа дэвшсээр ирсэн. Хичнээн улс төр хийсэн ч ийм юмаар хийж байх ч гэж дээ

  8. Хараад байхад, Ерөнхийлөгч өөрөө асуудлыг маш их улс төржүүлээд дэврээгээд байх юм. Уул нь тэгэх хэрэггүй л харагдаад байгаа юм?! Улс төрийн тогоонд ханатлаа л чанагдлаа?! Одоо болоошдээ?! Н.Энхбаяр бас нэг ийм байдлаас болоод олон хэцүү асууд####тай тулгарч байсан?! Минийхээр бол юм үзэж нүд тайлсан хүн шиг чимээгүй ууцаа үүрээд өөрийнхөөрөө л ####хачихмаар санагддаг?! Болдоггүй юм байдаг юм болов уу даа?!

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button