СУРВАЛЖИЛГА, НИЙТЛЭЛУЛС ТӨР

АН Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхгүй, хэрвээ оролцвол…

АН-Д ЭВЭЭ ОЛОХОД ХУУЛИЙН 10 ХОНОГ Л ҮЛДСЭН Ч ДЭЭД ШҮҮХИЙН ТОВ ЗАРЛАГДААГҮЙ БАЙНА

АН-д дотооддоо учраас олох, аль эсвэл хэн нэг тал нь албан ёсоор Дээд шүүхэд бүртгэлжихэд “амь дүйсэн” 10 хоног л үлджээ.

Утгачилбал, намууд Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай дагуу энэ сарын 30-ны өдрөөс дотооддоо нэр дэвшигчээ тодруулах ажиллагаагаа эхлүүлэх учиртай. Ингэснээр ирэх сарын 2-нд нэр дэвшигчээ тодруулж, 5-ны өдөр нь хүсэлтээ СЕХ-нд хүргүүлэх учиртай юм.

Харамсалтай нь, МАН-тай зэрэгцэн нэрлэгддэг улстөрийн цорын ганц том хүчин болох АН энэ удаа 10 хоногт эвээ олох ямар ч найдваргүй сууцгааж байна. Тэд эдүгээ хоёр тусдаа байдлаар М.Тулгат, О.Цогтгэрэл нараа Их хурлаараа намын даргаар батламжилж, Дээд шүүхэд бүртгүүлэх хүсэлтээ гаргаад буй. Дээд шүүх тэдний тус тусдаа гаргасан хүсэлтийг хэзээ хэлэлцэх эсэх тов гараагүй байна.

Х.БАТТУЛГА НЭР ДЭВШИХГҮЙ. ТЭГЭХЭЭР ХЭН ХЭН НЭРЛЭГДЭХ БОЛОМЖТОЙ ВЭ

Үндсэн хуулийн дээд дунд суудлын хуралдааны шийдвэрийг эрх баригч нам олонхиор шуудхан хүлээж авах нь тодорхой. Тэгэхээр Ерөнхийлөгч Х.Баттулгад үндсэн найдах хуулийн гарц үлдээгүй гэж болно. Тиймдээ ч тэр уурандаа МАН-ыг тараах захирамжийг Дээд шүүхэд гаргасан. Бүр эвгүйдвэл МАН-ынхан Ерөнхийлөгчид импичмент үзүүлэх асуудлыг ойрын өдрүүдэд хөндөж мэдэхээр байна.

Тэгэхээр Дээд шүүх дээрх маргаан нэг тийшээ гарвал О.Цогтгэрэлийн удирдсан АН-аас Х.Баттулгын оронд хэн нэр дэвших үү гэсэн асуудал гарч ирнэ.

Одоогоор тэдний талаас Х.Тэмүүжинг дэвшүүлэх хувилбар хүчтэй яригдаж байна. Мөнхүү О.Цогтгэрэлтэй ойрын харилцаатай Н.Алтанхуяг энэ өдрүүдэд Ерөнхийлөгчид нэр дэвших дотоод амбиц дүүрэн суугаа. З.Энхболд Х.Баттулгаа хорлосон ичсэн нүүрнээсээ болоод энэ удаа дэвших орон зай үлдээгүй гэгдэж байна.

Харин М.Тулгатын талаас Ц.Оюунгэрэл, Р.Амаржаргал нар нэрлэгдэж байна. Эл сунгаанд Э.Бат-Үүл орох сонирхолтой байгаа ч дотоод эмжлэг авах боломжгүй гэгдэж буй.

“ЭНЭ ЧИГЭЭРЭЭ ЯВБАЛ АН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД ОРОЛЦОХГҮЙ”

Дээрх өгүүлбэр бол хоосон горьдлого тээгчдээс илүү хамгийн бодьтой сонсогдож буй таамаглал юм. Ердөө 10 хоногийн хугацаанд эвээ олж эсвэл хэн нэг нь яллаа гэхэд тэднийг хорлогчид зүгээр суухгүй. О.Цогтгэрэлийн нам Дээд шүүх дээр ялах магадлал асар бага гэгдэж буй. Тиймээс С.Эрдэнийн талынхан ялвал Ерөнхийлөгч ч зүгээр суухгүй нь тодорхой.

Нэг ёсондоо Х.Тэмүүжиний хэлсэнчлэн АН гадны нөлөөнд орж, нэгнээ хорлох ажиллагаанд хэт гүн орчихоод байна. Эвлэрэхгүй гэдгээ ч тодорхой зарлачихсан. Тэгэхээр хий дэмий хоёр талаасаа баахан мөнгө зарж, дотооддоо үзэлцчихээд эцэст нь Ерөнхийлөгчийн мандат ч үгүй, тогтсон намын дарга ч үгүй үлдэх бодит эрсдэл АН-д тулгарчихаад байна.

СЭТГҮҮЛЧИЙН ТЭМДЭГЛЭЛ: МАН-ын нэр хүнд гэрлийн хурдаар унаж буй ийм үед АН-аас нэг эвтэйхэн дүр гараад ирэхэд эрх чөлөө, ардчилсан үзэлд хайртай ард түмэн шуудхан дугуйлчихаж мэдэх. Х.Баттулга нэр дэвшихэд ч тэр сайн муу бүх хороо хэрэглээд, У.Хүрэлсүхийг дөнгөчхөж болох. АН-аас гаралтай олон төрлийн ийм эрсдлийг МАН сайтар тооцож үзээд, ХҮН, МАХН-ыг халаасалж, бүдгэрүүлсэн аргаа тэдэн дээр дахин хэрэглэв.

Үүнд нь Ерөнхийлөгч Х.Баттулга ч бүдэрч, уурандаа МАН-ыг татан буулгах захирамж шүүхэд гаргав. Ердөө 10 хоногийн дараа бид АН Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох эсэх, орвол хэнийг нэр двэшүүлэхийг харж болох нь ээ. Харин ирэх намар АН бүр цоо шинэ даргатай болох нь л эл 10 хоногийн цаадахаас илүү тодорхой байгаа юм.

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

26 Сэтгэгдэл

  1. Уучлаарай юмны учрыг олж бич.АН тасраагүй.Зөвхөн даргаа батламжилж шинэ дүрмээр бүртгүүлэх л асууд#### байгаа шүү.Ардчил####ыг буяныг хамгийн их хүртэж их өмч хөрөнгөтэй болсон хулгайчууд ардчил####ыг хараагаад байх юм.Хувьсг####ыг зоригтой нь хийж олихоогүй нь үр шимийг нь хүртдэг юм.

  2. Аль нь.явахгүй соншуульд.өрсөлпөхгүй гэж сэтгүүлч сайн дүгнэсэн байна. Хөдөөний м####чид синь ардчил####д мөн их хайртай сан

  3. Амаржарг####аас өөр хүн харагдахгүй бна. Элбэгдорж Батүүл Баярцогт Батбаяр З.Энхболд мэтээс болж АН ийм байд####д хүрсэн.

  4. Амаржарг#### биш ээ. Юу ч хийж чадахгүй, ёстой бөөрөнхий нөхөр, бас ХХБ, Элбэгдорж мэтийн үгээр л явдаг нөхөр дөө. Хэл амаа олоод нэгдэж чадв#### Алтанхуяг л дээр дээ

  5. Эрх чөлөө ардчил####д дуртай монголчууд гэдэг чин эргүү тэнэг үхэр монгуунууд гэсэн үг юм шүү. АН нам энэ удаа төдийгүй хэзээ ч сонгууль оролцож чадахгүйгээр тайзнаас бууж байгаад нь баяр хүргэе. Хулгай, булхайд хязгаар гэж байдаг юм.

  6. Алтанхуягийг ерөнхийлөгч болговол Монгол төрийн нилээн булхай нууц хэрэг илэрнэ дээ! Ер нь бол АН МАН д ерөнхийлөгч болгох үнэн хүн бхгүй!!

  7. АН ЭЛБЭГДОРЖИД ХАМААРАЛГҮЙ ХҮН СОНГОВОЛ ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙГЭЭ ҮЛДЭЖ МЭДНЭ АМАРЖАРГАЛ ХУДЛАА ДӨӨ ЗӨӨЛДӨНӨ ЮУ Ч ХИЙЖ ЧАДАХГҮЙ ЗИ БОЛ АН ЫН НЯМДОРЖ, МОНГОЛД ХҮҮХЭН МУНДСАН БИШ ГАДААД НӨХӨРТЭЙ ОЮУНГЭРЭЛ ЦААШАА!! МОНГОЛ ТӨРИЙН ХОЙЧИЙН ХӨГЖИЛ ОЛИГАРХИУДЫН ЦЭВЭРШИЛТЭЭ БОДООД СОНГОВОЛ АЛТАНХУЯГТ ЕРӨНХИЙЛӨГЧ БОЛОХ МАГАДЛАЛ ӨНДӨР! ЦӨХӨРСӨН АРД ТҮМЭНДИНЭГ УХААН БИЙ ШҮҮ!!

  8. АН сонгууль энэ тэр гээд яахаав дээ дотроо учраа олж улс төрийн хүчин болсон үедээл улстөрд орооч дээ

  9. энэ удаагийн Булхай луйвартай Сонгуульд оролцож Х####двар авч Эрүүл мэндээрээ Хохирохоо болиё, тэртээ тэргүй Сан####ыг маань Улс төрчид нэртэй Луйварчид Хар машинаараа Луйвардана, Аль ч Намын т####д Сан#### өгөхгүй,

  10. Энэ хулгайч ял царайтай хулгайчуудыг харахаар л дотор муухайрах юм. Энэ ам гээд байгаа хулгайч,луйварчдын бүлэглэлээс сонгуульд хүн гарч ирэхгүй бол Монголчууд бид хэдэн жил амар амг####ан байх л юм байна. Ашгүй дээ. Ер нь ардчилсан намыг 1996 онд П.Жасрай гуайн өөд нь татсан эдийн засгийг сүйрүүлсэн болон 2011 онд 17%ийн өсөлттэй байсан эдийн засгийг навс унагаж -5хувьд хүртэл унагаасан гэдэг хоёр ялаар нь л дахиж хэзээ ч сонгуульд оруулахгүй байх ёстой юм ш дээ.

  11. МАН тараах ерөнхийлөгчийн зххирамж гарлаа дээд шүүх авч хэлэлцэх үү . Хэлэлцвэл 10 хоногийн дотор хэлэлцэх ёстой юу

  12. Temuujin sain ah ohid huuhend mungu tsatsaad tedendee bazuulaad alga bolno amarjargal asar buurunhii zurh zorig muu shiidel gargaj chadahgui oyungerel gadnii gar hul bugsuu aldsiin deer ni eh ornoo taviad tuuchih hun shuudee altanhuyg arai l deer no totoi ni notoi gehdee ydaal ene buzar bulai shuuhed salhi oruulj magadgu l gedeg talaaraa bj bolhiin er ni tegeed AN bol sunuud ustaad duusah tiishee l yvj bna dund uyiihen zaluustaigaa niileed ARDCHILAL bol zuvhun gants AN h bish buh ard tumen nam evsliin gedgee huleen zuvshuursun tohioldold heden adiar bulegleld huvaagdsan uvugchuuleesee salsan tsagt l AN seheh bolno bu###ar bol sehehguiee

  13. УВС хүнийг хэзээ ч ерөнхийлөгч болгож болохгүй . МАН-аас Лүндээжанцан дэвших сураг дуулдлаа

  14. Алтанхуяг л гарах магадл#### их бна. АН хүрэлсүхтэй тохироо хийж хямдхан Тэмүүжин Амаржарг#### мэтийн долдойнуудыг бэлэн хоол болгож өгөх гээд бна

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button