СУРВАЛЖИЛГА, НИЙТЛЭЛУЛС ТӨР

ХУУЛИЙН ТАЙЛБАР: Ерөнхийлөгчийн хувь заяаг “дэнсэлсэн” заалтууд ба ИМПИЧМЕНТ сөхөгдөх үү

Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол ардын намыг тараах захирамж гаргалаа хэмээж, түчигнэсэн нэг өдөр өнгөрлөө. Хариуд нь МАН-ын гишүүд эгнэж зогсож байгаад сүржин мэдэгдэл хийв. Дайн тулаанд орох гэж буй аятай энэ үйл явдлын ойрын эхлэл нь өнгөрөгч баасан гарагт болсон Үндсэн хуулийн цэцийн Дунд суудлын хуралдаан.

Уншигчдын мэдэж буйчлан, уг хуралдаанаар Ерөнхийлөгч Х.Баттулгыг 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших боломжгүй гэсэн агуулгатай дүгнэлт гарсан. Өчигдөр буюу даваа гарагт ҮХЦ-ээс уг дүгнэлтийг УИХ-д хүргүүлсэн байгаа. УИХ 15 хоногийн дотор хэлэлцэж, гишүүдийн олонх дэмжсэн бол Ерөнхийлөгчийн сонгуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудал яригдах юм.

Тэгвэл цэц яг ямар хуулийн заалтууд бүхий маргааныг хэлэлцэж, ямар дүгнэлт гаргасан бэ гэдгийг энд махчлан тайлбарлая.

-ЯМАР ЗААЛТУУД ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ХУВЬ ЗАЯАГ ДЭНСЛЭХ БОЛОВ-

Эргэн сануулбал, УИХ-ын гишүүн Т.Доржханд, хуульч О.Мөнхсайхан нарын иргэд анх Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл хүргүүлсэн байдаг. Үүний агуулга нь Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн холбогдох заалтууд Үндсэн хууль зөрчиж буй гэх тухай. Харин үүнийг нь ҮХЦ-ийн гишүүн Д.Солонго хэлэлцэх маргаан болгосноор эл хуралдаан болж, дүгнэлтээ гаргасан билээ.

Уг асуудлын эхлэл буюу Ерөнхийлөгч Х.Баттулга дэвших эрхтэй, эрхгүй гэдэг маргаан 2019 онд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулснаар тавигдсан байдаг. Учир нь Үндсэн хуулийн 30.2 дахь хэсгийг, “Ерөнхийлөгчөөр тавин нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно хэмээн өөрчлөн найруулсан.

Үүгээр Ерөнхийлөгч нэг л удаа сонгогдох эрх зүйн боломжтой болчихож байгаа юм. Харин хуульчид хоёр өөрөөр тайлбарлаж ирсэн. Хууль буцаж үйлчилдэггүй хэмээгээд, энэ цаг мөчөөс эхлээд мөрдөгдөх учиртай гэх хэсэг ч байлаа. Мөн нэг гаргалгаа нь, одоогийн Ерөнхийлөгч дахин хоёр жил ажиллаад, нэг мөсөн эл сэнтийгээс буух агуулга.

Харин Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд “Зөвхөн нэг удаа”, “Зургаан жилээр” гэсэн хамгийн чухал нюанстай хэсэг нь тусаж өгөөгүй байдаг. Иймд сонгуулийн тухай хуулиа баривал Х.Баттулга дахин нэр дэвших бололцоотой болж байв.

Гэтэл дээр дурдсан Т.Доржханд нарын иргэд Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн зарим зүйл заалтууд Үндсэн хууль зөрчиж байна – өөрөөр хэлбэл Үндсэн хууль дахь “Зөвхөн нэг удаа”, “Зургаан жилээр” зэрэг агуулгыг тодотгож өгөөгүй эс үйлдэхүй нь буруу байна гэдэг мэдээлэл хүргүүлсэн юм.


Тэд Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн ямар зүйл, заалтуудыг Үндсэн хууль зөрчсөн гэж үзсэн бэ?

3 дугаар зүйлийн 3.1.2: “Нэр дэвшигч” гэж 50 нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын Үндсэн хууль болон энэ хуульд заасны дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшин бүртгүүлж, нэр дэвшигчийн үнэмлэх авсан Монгол Улсын уугуул иргэнийг хэлнэ,

5 дугаар зүйлийн 5.4: 50 нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын Үндсэн хууль, энэ хуульд заасан бусад шаардлагыг хангасан Монгол Улсын уугуул иргэн Ерөнхийлөгчөөр сонгогдох эрхтэй.

5 дугаар зүйлийн 5.6: Монгол Улсын иргэний сонгох, сонгогдох эрхийг хууль бусаар хязгаарлах, сонгогчоос саналаа чөлөөтэй илэрхийлэхэд хөндлөнгөөс нөлөөлөх, саад учруулахыг хориглоно.

26 дугаар зүйлийн 26.2: Нэр дэвшигч хуульд заасан нийтлэг шаардлагаас гадна дараах шаардлагыг хангасан байна:

  • 26.2.1.банк, бусад хуулийн этгээд, иргэнд шүүхийн шийдвэрээр тогтоогдсон төлбөл зохих зээл, барьцаа болон батлан даалтын өр төлбөргүй байх;
  • 26.2.2.татварын хугацаа хэтэрсэн өр төлбөргүй байх, аль нэг компанийн 51 ба түүнээс дээш хувийн хувьцаа эзэмшдэг бол тухайн компани нь албан татварын хугацаа хэтэрсэн өргүй байх;
  • 26.2.3.сэтгэцийн эмгэггүй байх.

Харин дөрөвдүгээр сарын 16-ны өдөр Д.Одбаяраар ахлуулсан ҮХЦ-ийн Дунд суудлын хуралдаан дээрхийн эхний хоёрыг нь буюу,

  • 3.1.2 ба 5.4 дэх заалтыг Үндсэн хууль зөрчсөн байна хэмээн үзээд түдгэлзүүлж,
  • Бусдыг нь буюу 5.6, 26.2 дахь хэсгүүдийг Үндсэн хууль зөрчөөгүй гэж шийдвэрлэсэн.

Ерөнхийдөө дээр дурдсан Үндсэн хуулийн 30.2 дахь хэсгийн “Зөвхөн нэг удаа”, “Зургаан жилээр” гэсэн тодотголуудыг оруулж өгөх ёстой гэж дүгнэжээ. Хэрэв ингэж орвол Х.Баттулга дахин нэр дэвших боломжгүй болж, харин зургаан жилээр ажиллах уу гэдэг асуудал үлдэж буй юм.

МЭДЭГДЛИЙН АРААС: ИМПИЧМЕНТ ТООЦОЖ Ч МАГАДГҮЙ ТАЛААР МАН-ЫН ГИШҮҮД ДУУГАРАВ

Дээрх дүгнэлтийг МАН олонх парламент шууд хүлээн авч, хэлэлцэх нь ойлгомжтой. Ийм ч учраас өчигдөр Ерөнхийлөгч хууль эрх зүйн хүрээнд нэлээд маргаан дагуулах мэдэгдэл хийлээ. Үүнийг дагаад анхаарал татах үйл явдлууд ч өрнөсөн.

Тухайлбал, мэдэгдэл хийснийхээ дараа Зэвсэгт хүчний жанжин штабын дарга Д.Ганзоригтой очиж уулзсан гэдэг мэдээлэл түгсэн. Мөн Ерөнхийлөгчийг дэмждэг нөлөө бүхий хүмүүс ард иргэдийг хувьсгалд уриалсан бичвэр нийтэлж, зарим сошиал хуудсууд олон нийтийг өдөөн турхирсан шинжтэй постууд “өлгөсөн”. Үүгээр нь Ерөнхийлөгч зэвсгийн хүч ашиглах юм биш биз гэдэг хөнгөн хардлага иргэдийн дунд үүсээд амжив.

Харин МАН-ын зүгээр товчхондоо, “Болохгүй бол импичмент хийнэ шүү” гэдэг өнцгөөр сөрсөн мэдэгдэл хийлээ. Ерөнхийлөгчийн мэдэгдлийг бүхэлдээ хууль зөрчсөн, биелэх ямар ч боломжгүй хэмээгээд, харин ч Монголын ард түмний эв нэгдлийн бэлэгдэл үүргээсээ гажсан тул өөрөө хугацаанаасаа өмнө огцрох эрсдэл ч хүлээлээ гэж тайлбарлав. Ялангуяа Х.Булгантуяа, О.Аюурсайхан гишүүд энэ агуулгыг ил ярилаа.

Үндсэн хуулийн 35.2 дахь хэсэгт, “Ерөнхийлөгч тангаргаасаа няцаж Үндсэн хууль, Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг зөрчвөл Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг үндэслэн Улсын Их Хурлаар хэлэлцэж чуулганд оролцсон нийт гишүүний дийлэнх олонхийн саналаар огцруулна” гэж заасан нь бий.

Харин Ерөнхийлөгчийн тангараг “Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, ард түмнийхээ эрх чөлөө, үндэсний эв нэгдлийг эрхэмлэн хамгаалж, Үндсэн хуулийг дээдлэн сахиж, Ерөнхийлөгчийн үүргийг шударгаар биелүүлэхээ батлан тангараглая” гэж хэлэгддэг. Тэгэхээр Ерөнхийлөгч Х.Баттулгын хувьд Үндсэн хуулиас гадуур захирамж гаргаж, эв нэгдэл бус хагарал, талцалд уриалж байж болзошгүй мэдэгдэл гаргасан нь тангаргаасаа няцсан болж ч мэдэхээр болоод байна.

МАН-ын дарга У.Хүрэлсүх Ерөнхий сайдын албаа өгдөг өдөр УИХ-ын чуулган дээр импичментийн асуудал яригдсан байдаг. Хариуд нь “Танай намыг тараана шүү” гэв. Ийм байдлаар үзэлцээн үргэлжилбэл импичмент сөхөгдөж болзошгүй.

Өргөн хүрээндээ ковидын цар тахалтай тэмцэж буй маш амаргүй цаг үед төр хөдөлж, дайн тулааны шинжтэй нөхцөл байдал руу орох вий гэдэг хамгийн санаа зовоож буй асуудал. Бүх зүйл хуулийн дагуу шийдэгдэж, зохих голдирлоо олтол нэг сар хүрэхгүй л хугацаа үлдээд буй билээ.

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

20 Сэтгэгдэл

  1. БОЛОВСРОЛ МУУТАЙ ХҮН ТӨРИЙН ӨНДӨР АЛБАН ТУШААЛД ГОЛОГДООД БАЙХЫМ АА. БАРАГ Л НАРАНТУУЛ ДЭЭР ТЭРЭГ ТҮРДЭГ ХҮНИЙ ДАЙТАЙ Л БАЙХ. ӨМССӨН ЗҮҮСНЭЭРЭЭ Л ЯЛГАГДДАГ ЮМ ШИГ

  2. женкод монголд амьдрах ганцхан арга байна. шоронд амьдрах өөрөөр хаана ч амьдрах газар үлдсэнгүй дээ

  3. Ерөнхийлөгчийг үнэлж бас хүндэтгэж байлаа. Сүүлийн үед өөрийн эрх ашгийн төлөө юу ч хийхээс буцахгүй байгааг нь хараад женко төрийн жолоо атгаж байгаад гутаж сууна. Энэ хүн байгаа байдлаараа л Үндсэн хуулийн за####т дахь “зөвхөн ганц” гэхийн учир жанцанг ойлгуулж бна даа.

  4. ЕРѲНХИЙЛѲГЧИЙН СОНГУУЛЬД ХУВЬ ОРУУЛСАН ЮМСАН ТУУЧИЙ ЧИНЬ АРД ТҮМНИЙ ЭВ НЭГДЛИЙГ БУСНУУЛЖ БУЖИГНУУЛААД ХУВИЙН ЭРХ АШИГ АВИЛГА АЛБАН ТУШААЛЫН АСУУДАЛД ХОЛБОГДОЖ МУ- ХѲРѲНГИЙГ ОФФИШОРТ НУУСАН ГЭХ МУУ МУУХАЙ БҮГД БҮРДСЭН ИЙМИЙГ МЭДСЭНГҮЙ ХУРДАН СУУДЛААСАА БУУЖ ХАРИУЦЛАГАА ХҮЛЭЭ НАЙДВАРГҮЙ ЗОЛИГ

  5. Нэгэнт явах зам нь дурайж байгаа хүнийг олны нүдэн дээр нийлж гөвшөөд ч хэрэггүй л дээ, муу хүнээс улам л муу муухай юм гарна, харин түүнээс зарим эрх мэдлийг нь 49 хоногийнх нь хугацаанд нь түр ч атугай холхон байлгах, шууд удирдуулдаг хүмүүст нь анхааруулах хэрэгтэй байх, батлан хамга####ах жанжин штабаас хол байлга, зүгээр л хэн ч биш болгоод анхаарлын гадна орхичих

  6. ####бан туша####ыг нь авахгүй ийм мангар хүн аюултай зүгээр шүү гай болно улсөтрөөс хол байлга

  7. Хөөрхий Баттулга маань г####зуурч,солиорч,дар####т,зүрхээр явчих вий болгоомжтой байгаарай Улсад маань том гарз гарах вий

  8. Батлагын 49 хоногийг хэл ам хэрүүл тэмцэл багатайхан шиг өнгөрөөчих юмсан, энэ цар тахлын үед ядарсан ард түмэн чинь хэцүүднэ шүү, бүүр давраад байв#### үзүүлэн болгоод өлгөчихөд болохгүй ч юм үгүй л дээ, ямар муу санаагаар нам тараах захирамж гэсэн бичиг гаргасан юм бол, сайтар тооцож хөдөлнө шүү МАН ыхаан

  9. Хоншоор чинь байв#### ард түмнээс сонгогдсон Ерөнхийлөгчийг ########уулаарай та нар. Улсын их луйварчидаа

  10. УИХ иргэдийг төлөөлөх чадваргүй шүү. Иргэдийг доромжлох хэрэггүй. Бүх нийтийн сан#### асуулгын хуулиар сан#### асуух аргаар асуудлыг шийдвэл зохино. ЖДҮ идчихдэг , вакцин хулгайлдаг хүмүүс ичих ёстой.

  11. MAH tarah nohtsol ni burdsen, tarahgui gevel onts baidal zarlah hemjeend ochson bn. Ter ni ch deer dee. Ard tumnee geh setgelgui, hudal huurmaraar duursen humuus. Onts baidal zarlaad, ard olnoo hamgaalya. OOR garts baihgui ee

  12. Odoo ard tumnii sanal huraaltaar asuudlaa shiidie. MAH -d itgeh yamar ch bolomj alga. Anh neg hun haldvar tusahad surjigneec bsan. Olon hun nar barj bhad er toohgui bgaa ni yavch setgeltei, chadvargui humuus yum. Handivaar orj irsen ter ih mongo yasan. Vaccine avaad, ertnees ard tumendee zoruilsan bol ingej olon hun nas barahgui bsan.Arduudiin uhel ta nart yamarch padgui bololtoi. Tegvel ard tumend tanai nam yamar ch padgui, zugeer l tar.

  13. Цар тах#### газар аваад байгаа ийм хүнд үед зөвхөн өөрийн эрх ашгийг бодож ард түмнээ т####цуулан хуваах үйлдэл гаргаж байгаа нь цаашдаа ерөнхийлөгч байж боломгүй хүн гэдгээ харууллаа.

  14. Luivarchdiig undiihuurgui ilchilj darj baigaa bolhoor ih l uzen yadatsgaaj bndaa.Erunhiilugchid ushuu ihiig hiij uls ornoo aimshgiin shunaluudaas tseverleh bolomjiig ard tumen demjeed yavchih bhaa.unen yaldag

  15. ҮХЦ нь заав#### өмнөх хүмүүс нэр дэвших эрхгүй гэж хуульд заа гээгүй байна. Харин 3.1.2 ба 5.4-т заасан 50 нас хүрсэн гэдэг нь хүний эрхийг зөрчсөн байна гэж л үзсэн байна шүүдээ. Учир нь насанд хүрсэн монгол улсын иргэн бүр сонгох сонгогдох эрхтэй байхад 50-иас доошхи насны бүх хүний эрхийг боомилсон за####т болсон нь үндсэн хууль зөрчижээ.
    -Бусад нь хууль зөрчөөгүй байна гэсэн байна шүүдээ.
    -Хэрэв 50 наснаас доошхи хүмүүс ерөнхийлөгчид нэр дэвших эрхгүй гэж хуульчилб#### мөн 50 наснаас доошхи хүмүүс сонгуульд оролцох, сонгох эрхгүй гэж заасантай ялгаа гүй ойлголт болно.
    -Түүнээс биш 1 жил, 6 жил гэсэнд асууд#### нь биш.
    6 жилээр 1 удаа гэдэгн ь ч утгагүй. хэрэв 1 хүн олон жил ####ба хашисанаас нэг хүний хаанчл#### тогтоно гэж байгаа бол хамгийн мунхаг ойлголт. харин тэр удаан жиээр суусан хүний хаанчл####ыг хаах хуулийн зохицуул####т хийж өгөөд ажил сайн хийвэл насаар эь ерөнхийлөгч байлгасан ч ард түмний эрх шүү. МАН-ын м####ууд аа

  16. ЯЯС ЮМАН ДЭЭР ХҮРЭЛСҮХ Ч НЭГ ИХ СҮРХИЙ БОЛОВСРОЛТОЙ АМЬТАН БИШ ШҮҮ ДЭЭ, ЦЭРГИЙН СУРГУУЛЬ ТӨГСӨЖ ХҮН ХЭРХЭН ШАНААДАХЫГ Л СУРСАН БАЙХ. ЕР НЬ БОЛ АЛТАН ХУЯГ ХОЛ ДЭЭР ХҮН ДЭЭ. ХҮНИЙ ХУВЬД Ч БОЛОВСРОЛЫН ХУВЬД Ч.

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button