УЛС ТӨР

Засгийн газар Арбитрын шүүхэд сөрөг нэхэмжлэл гаргах зэрэг асуудлаар хуралдаж байна

Долоо хоног бүрийн лхагва гарагт Засгийн газрын ээлжит хуралдаан болдог. Өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 21-ний хуралдаан 08.00 цагт эхлэн, үргэлжилж байна.

Харин Засгийн газрын эл хуралдаанаар коронавируст халдвар (Ковид-19)-ын цар тахалтай тэмцэх үйл ажиллагааны хүрээнд халдварын бүсэд үүрэг гүйцэтгэж байгаа эмч, эмнэлгийн ажилтан, төрийн байгууллагын ажилтан, алба хаагчдад олгох урамшууллын зардлыг батлах тухай, “Оюу Толгой” ХХК-ийн нэхэмжлэлээр Лондонгийн Олон улсын арбитрын шүүхэд Монгол Улсын Засгийн газрыг хариуцагчаар татсан маргаанд сөрөг нэхэмжлэл гаргах талаар хэлэлцэнэ.

Мөн өнөөдөр:

  • Коронавируст цар тахлын нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа шуурхай хариу арга хэмжээ
  • Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөөний хэрэгжилт
  • Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж байгаа бараа, ажил, үйлчилгээний худалдан авах ажиллагааны явц
  • Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах арга хэмжээний тухай зэрэг 20 гаруй асуудал хэлэлцэхээр төлөвлөөд байна.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button