СУРВАЛЖИЛГА, НИЙТЛЭЛ

Тэдний эвтэй үед НЭГДЭЖ, муудалцвал САЛДАГ “Монгол Цэргийн Нэгдсэн Холбоо”-ны цаад учир

У.ХҮРЭЛСҮХИЙН ХАМГИЙН САЙН НАЙЗЫН НЭР ДЭЭР ТУС ХОЛБОО БҮРТГЭЛТЭЙ БАЙНА-

Улсын бүртгэлийн дата мэдээлэлд “Монгол Цэргийн Нэгдсэн Холбоо” НҮТББ нь Батцэнгэлийн Энх-Амгалан гэх иргэний нэр дээр бүртгэлтэй байна. Эл бүртгэлийг гүүгл орчин дахь мэдээлэлтэй тулгаж үзвэл, Ерөнхий сайд асан У.Хүрэлсүхийн ахлах зөвлөхөөр ажиллаж байсан Б.Энх-Амгалан цэргийнхний ТББ-ыг ахалдаг нь батлагдаж буй юм.

Түүнчлэн 2019.03.14-нд үүсэн байгуулагдсан уг ТББ-ын үйл ажиллагаанд Ерөнхий сайд асан У.Хүрэлсүхийн зөвлөх, ажлын албаныхан идэвхтэй ажилласаар иржээ. Мөнхүү байгуулагдаад сар ч хүрээгүй байхдаа Төрийн ордонд анхны чуулганаа хийж, тэргүүнээрээ У.Хүрэлсүхийг томилсон байдаг.

Тус холбоонд 20 гаруй цэргийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ТББ нэгдсэн гэдгийг албан мэдээллүүддээ онцолдог. Зүгээр л нэг ТББ байсан бол томоохон форумууд хүртэл хэдэн сарын өмнөөс захиалгаа баталгаажуулж, хурал чуулганаа хийдэг Төрийн ордны танхимыг шуудхан авчихгүй.

Тэгэхээр анхнаасаа эл ТББ-тай У.Хүрэлсүхийнхэн гүн холбоотой байсан нь тодорхой байна. Одоо ч У.Хүрэлсүхийн хамгийн итгэлт найз албан ёсоор тэргүүлж, тамга тэмдгийг нь атгадаг аж.

ЕРӨНХИЙЛӨГЧ ЭЛ ХОЛБООГ ДЭМЖИЖ БАЙСНАА САЯ “ХАРДЖЭЭ” –

Ерөнхийлөгч Х.Баттулга МАН-ыг тараах захирамж Дээд шүүхэд гаргаж буйгаа мэдэгдэнгүүтээ ЗХЖШ дээр салхи шиг хурдан очсон. ЗХЖШ-ын дарга Д.Ганзоригтой 30 минут орчим хаалттай уулзалт хийхдээ өнөөх Монгол Цэргийн Нэгдсэн Холбоо-г тухайлан асууж, болгоомжуулсан нь тодорхой болсон.

Хачирхалтай түүх, логик сөхөхөд анх уг ТББ-ыг Төрийн ордонд чуулж байхад Ерөнхийлөгч Х.Баттулга “Мөнх тэнгэрийн дор монгол цэргийн жавхаа бадартугай” гэх агуулга бүхий мэндчилгээг ЕТГ-ын дарга асан З.Энхболдоор дамжуулж, өнөөх нь индэр дээрээс сонордуулж байжээ. Тэгсэн саяхан тэр мэдээгээ President.mn сайтаасаа устгасан байдаг.

Мөнхүү ЗХЖШ-ын дарга асан,  Ерөнхийлөгчийн цэргийн бодлогын зөвлөх дэслэгч генерал Д.Даваа уг ТББ-ын орон нутгаар тойрох ажилд идэвхийлэн оролцож явсан мэдээ мөн л гүүгл орчинд үлджээ.

НЮАНС: Ингэж У.Хүрэлсүх, Х.Баттулга нар нэгэн цагт “андлалцаж” явахдаа уг холбоонд хамтран хүч хаяж байжээ. Гэвч хоорондоо муудалцангуутаа ил холбоотой түүхүүдээ Ерөнхийлөгч Х.Баттулга яаравчлан бүдгэрүүлж, У.Хүрэлсүх ТББ-ын тэргүүнээр ажиллахаа больсноо мөн л яаран зарлуулав.

АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА НАРЫГ СОНГУУЛИЙН САНАЛ ХАЙРЦАГЛАХ ЗОРИЛГООР ЭЛСҮҮЛЭВ ҮҮ

У.Хүрэлсүх ч, Х.Баттулга ч болгоомжлоод, нэрээ хол байлгахыг хүсээд байгаа эл холбоо яг яачихсан нэгдэл юм бэ гэсэн асуулт гарч ирч байна. Дээр өгүүлсэнчлэн, цэргийн чиглэлийн монгол дахь бүх ТББ-ууд нэгдсэн.

Цэргийнхэн ах дүү, төрөл төрөгсөд дундаа нэр хүндтэй, командлалын зарчмаар өргөн нөлөөлөл үзүүлэх чадвартай гэдэг дээр гол үнэ цэнэ нь оршиж буй бололтой.

Яг ийм зарчмаар Дорнод аймгаас нэг УИХ-ын гишүүн сонгогдсон бэлэн кэйс байна. Дээрээс нь бүх аймгуудын Засаг дарга нарыг салбарын захирагчаар томилсон нь ихээхэн анхаарал татдаг. Аймгуудын Засаг дарга нар тухайн бүс нутагт нэгдэл үүсгэх гол хүч. Эл байдлыг нь уг ТББ ямар зорилгоор ашиглахыг чухалчилсан байх вэ гэх асуулт үүснэ.

Ерөнхийлөгч эл холбоог анхнаасаа дэмжсэн нь цэргийнхнийг төмөр замын ажилд хямд төсөр байдлаар оролцуулах зорилготой нь нийцсэн гэх агуулга харагддаг. Гэвч эцэстээ У.Хүрэлсүхтэй түнжин хагарангуут эргээд үймээн самуун үүсгэх гол хүч гэж харсан гэх логик уншигдаж буй.

Махчилбал, Ерөнхийлөгчид ЗХЖШ, У.Хүрэлсүхэд уг ТББ байна гэж үзжээ.


СЭТГҮҮЛЧИЙН ТЭМДЭГЛЭЛ: Өнөөдөр Х.Баттулга, У.Хүрэлсүх нар цэргийн хүчний асуудлаар хагарч, улс орны халдаж болохгүй сэдэв рүү сарвуугаа дүрэлцэж буй нь тэдний уурын мунхаг зантай, юу ч хийж мэдэх боловсролгүйдүү дүрийг нь л илчилж байгаа юм.

Үүнд нь, ЗХЖШ-ын дарга нь бүр автчихсан “Миний дургүйг олон нийт болон хэвлэлийнхэн ихээхэн хүргэвэл Ерөнхийлөгчтэй нэгдэнэ шүү” гэх агуулгаар ичих ч үгүй мэдээлэл хийгээд зогсож байгаа юм. Өнөөх У.Хүрэлсүхийн хармаан дахь ТТБ нь дуугүй байсангүй. Жинхэнэ утга, хэмжээ алдагдана гэж л энэ.

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

15 Сэтгэгдэл

  1. Энэ хоёр нийлж баахан цэргийнхнийг цуглуулж яах гэж байсан юм бол. Хэрэг гарв#### ниыгэм рүү тавих гэж байж дээ

  2. Монголчууд минэ ийм тэнэгүүдийг сонговол яаж б####ардгыг харж байна мунхагын гарт эрх мэдэл өгвөл ард олон яадаг гэдэг билээ сана сэр уэрэг 2 хуваагдв#### яана бүгд огцор

  3. Ийм зорилго нь тодорхойгүй төрийн бус байгууллагыг бүртгэж байдаг хууль зүйн яаманд хариуцлага тооц. Зорилго нь иргэдийн сайн сайханы тусын тулд биш бол уг байгууллагыг бүртгэхгүй байх нь зөв. УИХ хуулийнхаа хэрэгжилтэнд хян####т тавьж , цэгцэл!!!

  4. Eрөнхийлөгч минь: Хааны аоба ээлжтэй.Одоо намбатай сайхан сууж байгаад ####баа элдэв нэр хочгүй хүлээлгэж өгөөд хаа ч явсан нүүр бардам хүндлүүлж яваа!! Элбэгдорж шиг шүдэнд орсон мах шиг түмэн олонд чиглүүлж явах хэрэг юун! Намбатай сайхан хэл хоногт нь эвтэй байгаад хажуугаас хатгах Түгжилүүдээс холхон суусан нь онох бий вий!

    сайхан

  5. ЕР НЬ БОЛ ХҮРЭЛСҮХ ЯАЖ МЭДЭХ БОЛЧИМГҮЙ ХҮН. ИЙМ ХҮН ЕРӨНХИЙЛӨГЧ БОЛОХ АВААС МОНГОД АЮУЛ НҮҮРЛЭХ НИГУУР ИХ. ЭНЭ ХҮН ӨӨРИЙНХӨӨ АХ ДҮҮГЭЭР ӨӨРИЙГӨӨ ТАГНАСАН БРОЛГОЖ ЖҮЖИГ ТОГЛОЖ ЕӨНХИЙ САЙД БОЛЖ БАЙЛАА. ЖДҮ САНГ ӨӨРИЙН ХҮРЭЭЛЛИЙН ИХ ХУРЛЫН ГИШҮҮДЭД ТЭР БУМ ТЭРБУМААР ТАРААЖ ИДЭЛЦЭЖ ЯВАА. ТЭДЭНДЭЭ ЯЛ ЗАВШУУЛЛАА. ХАРИУЦЛАГААС ЗУГАТАЖ АРД ТҮМНЭЭ ВИРУС ДУНД ҮНСЭНД ХАЯСАН ШАЛЗ ШИГ ХАЯЖ ТЭРГҮҮЛСЭН ЗАСГАА ОГЦРУУЛЖ ӨӨРИЙГӨӨ ХАРИУЦЛАГА АЛДСАНАА НОТОЛЛОО. ЕРӨНХИЙ САЙД ХИЙЖ ЧАДАХГҮЙ ХАРИУЦАГА АЛДАЖ ОГЦОРСОН ИЙМ ЛАЛАР ЕРӨНХИЙЛӨГЧ БОЛОХ НЬ УГААС УТГАГҮЙ, СОНГОГДОХ Ч ҮГҮЙ. МЭДЛЭГ ЧАДВАР 000 ЗААСАН ИЙМ СҮГСЭЛЗҮҮР ЭТГЭЭД ТӨРӨӨС ########АХ ЁСТОЙ. ТӨРИЙН ОРДОНД ТӨРИЙН ТҮШЭЭГ ЗОДОЖ БООЖ УНАГАЖ ЯЛТ ҮЙЛДЭЛ ХИЙЖ ТҮҮНЭЭСЭЭ ЗУГАТААД ГАДААДАД АМИА ХООХОЙЛЖ БАЙЛАА. ХҮМҮҮСЭЭ ИЙМ ХҮНЭЭР ЕРӨНХИЙЛӨГЧ ТАВИХ УУ ЯАХУУ ААН???????

  6. Албан туша#### эрх мэдэл гэж маш амттай зүйл байдаг гэсэн . Түүнээс сайн дураараа татг####зах нь маш ховор гэнэлээ. Монголыг аваад явчих удирдагч байна уу. Хэн бэ………Гадныхнийг төрийн хэрэгтээ бүү оролцуул. Мөнгө байв#### хүнии нохойд өгч байхаар өөрийнхөө нохойд………..

  7. khurelsuh mash togtvorgui, turiin hun baih chadamjgui er ni bol teneg hun bainaa, oor heleh ug unendee algaa, turiin banknii munguur CASINO toglood aldaad enhbayariin gutliin uliig unsej baij ami garsan gedeg, ulsaa taviad tuuchih hun baina, ENE HUND BAGAAR AJILLANA GESEG OILGOLT CHADAMJ ALGAA, MUIHAR TENEG HUN BAINA

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button