ДЭЛХИЙ

Энэтхэгт үерийн улмаас 95 хүн амиа алджээ

Энэтхэгийн Керала мужид аадар бороо орж, үер буусны улмаас 95 хүн амиа алдаж, олон мянган хүнийг нүүлгэн шилжүүлжээ.

Албаныхан үерт өртсөн хүмүүсийг өндөрлөг, аюулгүй газарт хүрэхийг анхааруулжээ. Байгалийн гамшгийн уршгийг арилгах үндэсний газрын мэдээлснээр, энэхүү гамшигт өртсөн 100 мянга орчим хүнийг аюулгүй бүс рүү нүүлгэн шилжүүлсэн байна.

Энэтхэгт 6-9 дүгээр сарын хооронд борооны улирал тохиодог аж. Өнгөрсөн жилийн борооны улирлын үеэр болсон байгалийн гамшигт 200 гаруй хүн амиа алдаж байжээ.

С.ХОНГОРЗУЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button