ДЭЛХИЙ

Нобелийн шагналт Тони Моррисон 88 насандаа таалал төгслөө

Нобелийн шагналт, уран бүтээлч Тонни Моррисон 88 насандаа таалал төгслөө.  Түүний гэр бүлийнхэн “Бид гүн гүнзгий уй гашууд автаж байна. Моррисон өвчний улмаас нас барсан” гэж мэдэгдлээ. Тэрээр анхны нобелоо 1970 онд “Цэнхэр нүдэт” бүтээлээрээ хүртэж байсан бол 1993 оны намар шилдэг бүтээлийн шагналыг хүртсэн юм. Мөн Опрагийн 1987 онд бичсэн үхтлээ дурласан боол эмэгтэйн дүрийг бүтээсэн байдаг. Моррисон нэг удаа “Бид үхнэ. Тиймээс утга учиртай амьдрах хэрэгтэй. Бидний хэл соёл л амьдралын утга учир” гэж хэлсэн байдаг.

Моррисны гэр бүл албан ёсны мэдэгдэлдээ “Тэр бол онцгой ээж, эмээ, авга, нагац эгч байхаар заяагдсан. Наймдугаар сарын 5-ны шөнө гэр бүл, найзуудынхаа дунд маш тайван байдлаар өнгөрсөн.Тэр хамгийн төгс уран бүтээлч байх. Ямар ч үед түүний уран бүтээлийг оюутнууд болон бусад хүмүүс улам илүү уншсаар, бичсээр байх болно. Хэдийгээр түүнийг орлох хэмжээний гоц дүр бүтээгч байхгүй ч түүний амьдрал тэр чигээрээ гайхалтай байсан” гэжээ.  Моррисон Нью-Йорк хотын төв эмнэлэг Монтефиорт нас барсан байна гэж BBC мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button